Мэдээ мэдээлэл

“Их хурд-8” уралдаанаар морьтны соёлыг гайхуулна

Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна.

Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна. Өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулах боллоо. Ингэхдээ Морьтны соёлын наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулна.

ММСУХ -ны сумын салбар холбоод 2019 оны 70 дугаар сарын 05-07-ны өдөр сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач бугуйлчаа шалгаруулах Адуучин тэмцээн болон морьтны жагсаал хийж, сайхан айраг, суран хэрэглэлийнхээ үзэсгэлэнг гаргах зэргээр сумын хэмжээнд зохион байгуулах аж. Сумаас шалгарсан нэг адуучин аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээнд оролцох бол шалгарсан гурван сайхан хос морьтон, нэг суран хэрэглэл үйлдвэрлэгчид ММСУХ-ноос Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадамд шууд оролцох урилгыг гардуулах юм. 2019 оны 07 дугаар сарын 15-17-ны өдөр аймгуудын төвд Монгол туургатны морьтны соёлын наадмаа хийж, Аймгаас шалгарсан нэг адуучин Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадмын шигшээ тэмцээнд оролцох юм.

Ингэснээр зуны дэлгэр цагт аялж яваа гадаад, дотоодын жуулчид аль ч сум аймагт очиход монголчуудын мянга мянган жилийн түүхтэй морьтны соёлыг үзэж баясах таатай боломж бүрдсэнээрээ үндэсний хэмжээний аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно гэж ММСУХ үзэж байна. Энэхүү ажлыг ММСУХ-ны сум, аймгийн салбар холбоод орон нутагтаа хариуцан зохион байгуулах гэнэ.

Ийн энэ удаагийн Их хурд уралдаанаар зөвхөн газар газрын хурдан хүлгийн шандас хурдыг хараад зогсохгүй адуучин залуусын ид хав, айрагны чимчигнэсэн амт, сайхан морьтой хос, морины эдлэл хэрэглэлийн ур хийц, чанар чансааг шагшин бахадсан Морьтны соёлын наадмаар сэтгэл оюунаа мялаах боломжтой болжээ.

Д.Ирмүүн

Уяач-Сэтгүүлчдийн чөлөөт уулзалт зохион байгуулагдлаа Уулзалт зөвлөгөөн нь, цаг үеийн асуудлаас эхлээд,үндэсний хурдан морины уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн,хэвлэлийнхэн дөрвөн цаг гаруйн турш ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан юм.
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан ихнасны албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морийг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж түрүү магнайд хурдлууллаа