Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийжээ

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 сарын 15-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

  1. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 сарын 12-ны өдөр зохион байгуулагдах Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, тус холбооны анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон шийдвэрлэж тус наадмыг зохион байгуулах комиссыг байгуулжээ.
  2. Төвийн бүсийн хурдан морины уралдааны  ангилал, насны ангилалыг тогтоож их нас, соёолон, эрлийз дунд нас уралдуулахаар шийдвэрлэжээ.
  3. Монгол Улсын Засгийн газраас Шигшмэл хурдан морьдын “Их хурд VIII”- уралдааныг 2019 оны 07 сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус уралдааныг Монгол туургатны морьтны өв соёлыг харуулсан наадам болгон зохион байгуулахаар баталжээ. Тус уралдааныг “Шигшмэл хурдан морьдын Их хурд-8, Монгол туургатны морьтны өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ.
  4. Монголын морин спорт, уяачдын холбоо дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллахаар болжээ. Тус зөвлөлийг дотроо Хүний хөгжлийн, Адууны хөгжлийн, Соёлын өвийн зөвлөл гэсэн нэгжүүдтэй байхаар шийдвэрлэжээ.
  5. Монголын морин спорт, уяачдын холбооны удирдах ажилтаны улсын “V” дугаар зөвлөгөөнийг 2019 оны 04 сарын 23-нд зохион байгуулахаар болжээ.
  6. Монголын морин спорт, уяачдын холбооны “VII” дугаар Их хурлаар шинэчлэн баталсан дүрэмд “Сахилгын зөвлөл”-тэй байхаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу “Сахилгын зөвлөлийн журам”-ыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж саналын зөрүүтэй асуудал гарсан тул дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр болжээ.

 

ММСУХ-ны Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордноос эхэллээ Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.
“MONGOLIAN SATURDAY” ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ТОМ СОРИЛД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 онд монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр болж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын Mongolian Saturday түрүүлж Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан бол 2016.10,09-нд Америкийн Keenland-д болсон "Дэхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан болох "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм.