Мэдээ мэдээлэл

Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна

Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар холбоодод 
улсын алдар цолны болзол хангасан уяачдынхаа тодорхойлолт,холбогдох бичиг баримтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү.


ММСУХ -ны ерөнхий нарийн бичгийн дарга  П.Сэргэлэн

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө... ММСУХ-ны хамт олон болоод хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.
Уяачдад улсын цол олгох Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өргөн мэдүүлсэн доорхи уяачдад 2011 оны 1-р сарын 21-ний өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн 15 тоот Зарлигаар Монгол улсын “ Тод манлай уяач”, “Манлай уяач”, “Алдарт уяач” цолыг олгохоор боллоо.
Хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оров. Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барина. -Уралдааны зай хэмжээг тухайн жилийн зуншлага,цаг агаарын байдал,давхар уяаны онцлог зэргийг харгалзан үзэж уян хатан хэлбэлзэлтэй тогтоож өгөх. Тухайлбал: Азарга 22-24 км Их нас 24-26 км Соёолон 22-24 км Хязаалан 15-17 км Шүдлэн 12-14 км Даага 10-12 км -Хүй долоон худгийн хурдан морины уралдааны замыг төрийн хамгаалалтанд авах. Уг дүрмэнд өөрчлөлт оруулах саналыг ММСУХ -оос Монгол улсын Засгийн газарт хандан гаргасан байна.