Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны монгол уяачдын шинэ жилийн цэнгүүн

ММСУХ-ны монгол уяачдын шинэ жилийн цэнгүүн 2012 оны 12-р сарын 16 нд Улааныбаатар ресторанд ёслол төгөлдөр болов.

ММСУХ-ны монгол уяачдын шинэ жилийн цэнгүүн 2012 оны 12-р сарын 16 нд Улааныбаатар ресторанд ёслол төгөлдөр болов. монгол уяачдын шинэ жилийн цэнгүүнийг нээж Монгол улсын Их хурлын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч  М.Энхболд нээж монголын олон мянган  уяачид тэдний гэр бүлд сайн сайхныг хүсээд баярын мэндчилгээг дэвшүүлэв.  ММСУХолбоо  шинэ жилдээ 21 аймгийн  салбар холбоодоосоо 5 ахмад болон хурдан морины зүтгэлтэн, уяачдыг  урьж оролцуулан гарын бэлэг гардуулав. Уяачдын холбооны шинэ жилээр олон хүндтэй шагналуудыг гардуулдаг уламжлалтай билээ.ММСУХ-ны эрхэм дээд шагнал  “МОЛОР-ЭРДЭНЭ” одон, хурдан морины зүтгэлтэнд жилдээ нэг  олгодог  “АЛТАН МОРЬ” шагнал, тухайн жилийн хамгийн өндөр чансаатай 9 уяач, 9 уралдаанч хүүхэд, 9 азарга, 9 их насны морьдын чансааг тогтоож олны өмнө зарлан эзэд уяачдад, уралдаанч хүүхдүүдээ шагнадаг. Мөн уяачдын холбооны шинэ жилд шилдэг 9 уралдаанч хүүхдүүдийн ээжүүдийг урьж оролцуулан 200 мянган төгрөг мөнгөн аягаар шагнадаг уламжлалыг тогтоод байгаа билээ. Мөн тухайн жилдээ ММСУХ-ны бодлого үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд сайн ажилласан байгууллага хувь хүмүүсийг шалгаруулан олон нийтэд зарлан өргөмжлөл холбооны тусгай шагналыг гардуулдаг. 2012 онд хамгийн сайн ажилласан  спортын сэтгүүлчээр МҮОНТ-ийн “Чандмань” студийн сэтгүүлч Батжаргал, холбооны бодлого үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулсан байгууллагаар МҮОНТ шалгарсан билээ.

 

УЯАЧДЫН МАЛГАЙН ЗАЛААНЫ СТАНДАРТЫГ БАТАЛЛАА ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны хоёрдугаар хуралдаанаар “Уяачдын малгайн залааны стандарт”-ыг баталлаа.
ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд уулзалт ярилцлага зохион байгуулав. ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд , МУ-н тод манлай уяачид 2009.11.20-ны өдөр уулзалт ярилцлага зохион байгууллаа.