Мэдээ мэдээлэл

Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга

Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга

2013-03-27 13:47:42 - Дотоод


1
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарганы НЭГДҮГЭЭРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 10 оноогоор Өвөрхангай аймгийн  Хужирт сумын уугуул  Монгол улсын Тод манлай  уяач Гаваагийн Батхүүгийн  “Соёмбо” Зээрд азарга тэргүүлэв.
“Соёмбо” Зээрд азарга нь  Үндэсний их баяр, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын  айргийн гурав, “Дүнжингарав-2012” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү, Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд тус тус хурдалсан байна.  

 
2
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ХОЁРДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 10 оноогоор Говь-Алтай аймаг Баян-уул сумын уугуул Монгол улсын Тод манлай  уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдын  Зээрд азарга  эрэмблэгдэв.
Зээрд азарга нь  Төв аймагт болсон төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны түрүү, “Дүнжингарав-2012”  хаврын бүсийн  уралдааны эрлийз насны айргийн гурав, Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн эрлийз насны аман хүзүүнд тус тус хурдалжээ.
 
3
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ГУРАВДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 9 оноогоор Өмнөговь аймгийн  Цогтцэций сумын уугуул Монгол улсын  манлай  уяач   Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ “Улс” халзан азарга эрэмблэгдэв.
“Улс” халзан азарга нь Үндэсний их баяр, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын  түрүү, “Дүнжингарав-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдасан байна.

 
4
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ДӨРӨВДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 9 оноогоор Архангай аймаг Ихтамир сумын уугуул Ганзоригийн  Тэмүүлэнгийн  Зээрд халзан азарга эрэмблэгдэв
Зээрд халзан азарга нь   “Дүнжингарав-2012”  хаврын бүсийн  уралдааны эрлийз насны айргийн тав,  
Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн  эрлийз насны айргийн гурав, 
Төв аймагт болсон төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны айргийн тавд хурдалсан байна.

  
5
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ТАВДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 8 оноогоор Өвөрхангай аймаг Өлзийт сумын  уугуул Дуламын Сугар  Хул азарга эрэмблэгдэв
Хул азарга нь Үндэсний их баяр, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын  айргийн дөрөв,  Төв аймагт болсон төвийн бүсийн уралдаанд  түрүүлсэн байна.

 
6
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ЗУРГААДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 8 оноогоор Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын уугуул 
Бат-Очирын Цэрэнбалтавын  Халтар азарга  эрэмблэгдэв
Халтар азарга нь  Үндэсний их баяр, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын  эрлийз дээд насны айргийн тав, “Дүнжингарав-2012”  хаврын бүсийн  уралдааны эрлийз насанд түрүүлсэн байна. 

 
7
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ДОЛООДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 7 оноогоор Дундговь аймаг Дэрэн сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэн Хүрэн азарга эрэмблэгдэв.
Хүрэн азарга нь Үндэсний их баяр, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын   аман хүзүү,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум  Өндөр гэгээн Занабаазарын бат оршил өргөх даншиг наадмын аман хүзүүнд хурдалсан байна.


8
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы НАЙМДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 7 оноогоор Дундговь аймаг Өлзийт сумын уугуул 
Батсүхийн Наранхүү  “Монгол” Хээр азарга эрэмблэгдэв.
“Монгол” Хээр азарга нь   “Дүнжингарав-2012”  хаврын бүсийн  уралдааны түрүү, Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан байна.


9
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ЕСДҮГЭЭРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 6 оноогоор Архангай аймаг Ихтамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг Хүрэн азарга эрэмблэгдэв.  
Хүрэн азарга нь  Төв аймагт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүү, 
Өвөрхангай аймгийн Есөн зүйлт сум  Өндөр гэгээн Занабаазарын бат оршил өргөх даншиг наадмын айргийн тавд хурдалсан байна.

 
9
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ЕСДҮГЭЭРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 6 оноогоор Төв аймаг Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөх Хул азарга  эрэмблэгдэв.
Хул азарга  нь  Төв аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв,
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум. Өндөр гэгээн Занабаазарын бат оршил өргөх даншиг наадмын айргийн гуравт хурдалсан байна. 

“Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12 өдрийн 2 дугаар тогтоолоор шийдсэн 2011 оны анхны “Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө
Морьтон Монголчуудын дэлхийн дээд амжилт Генниссийн номонд Гиннесийн амжилтын байгууллагын түүхт 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан Гиннесийн номонд багтаад байна.
УЯАЧДЫН ШИНЭ ЖИЛ 2010-2011 ММСУХ-ны 15 жилийн ойн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 12 сарын 16 нд “ПАЛАС” зочид буудалд болно.