Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадам шүдлэн насны уралдаан

Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ой Үндэсний их баяр наадам бороо хуртай өргөн дэлгэр сайхан болж байгаа энэ цаг мөч дор шүдлэн насны морьд барианд орлоо. Шүдлэнгийн уралдаанд газар газраас цугларсан 320 гаруй алтан туурт тоосоо өргөснөөс:

1. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын МУАУяач Б.Отгоннасангийн уясан Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн хонгор үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Хонгор үрээ нь өнгөрсөн жил Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж, Говь-Алтай аймгийн баруун бүсд айрагдаж байсан билээ.

2. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Тогоомааширийн Болдын шарга үрээ

3. Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Лувсанбалдангийн зээрд. Зээрд үрээ нь өнгөрсөн жил улсын наадамд 7-д хурдалж байсан хурдан үрээ.

4. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн зээрд үрээ. Зээрд үрээний уяа сойлгийг Унаган хурд галын МУМУяач Д.Одгэрэл тааруулдаг билээ.

5. Өвөрхангай аймгийн Баянгол сумын ААУяач Т.Ганзоригийн уясан Уянга сумын уяач Даваадоржийн хар. Хар үрээ нь өнгөрсөн жил улсын наадамд айргийн гуравт хурдалж байсан хурдан үрээ билээ.

6. Улаанбаатар хот Ялгуусан ХХК-ийн уяач Санжаадаржийн ембүү хүрэн

7. Төв аймгийн Баянцагаан сумын МУТМУяач Д.Даваахүүгийн хонгор

8. Улаанбаатар хот ХУД-ийн уяач Ч.Махбалын хонгор

9. Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Т.Цэгмэдийн бор

10. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Б.Отгонбаатарын оонон хээр үрээнүүд тус тус 1-10-д хурдаллаа.

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Бандиагийн Баярсайханы хүрэн даагыг уралдаанч хүү 11 настай Г.Энхболд унаж түрүүлгэлээ
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа 1.Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Доржпүрэвийн Зоригоогийн бор азаргыг уралдаанч хүү 11 настай Д.Нямбаяр унаж түрүүлгэлээ
ММСУХ-ны удирдах ажилтны Улсын II зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн 2012 оны V сарын 12-нд Улаанбаатар хотноо болж, ММСУХ-ны удирдах бүрэлдэхүүн , бүх аймгийн МСУХ-ны тэргүүн, нарийн бичгийн дарга, ажлын албаны хүмүүс оролцлоо.