Мэдээ мэдээлэл

Японы морин уралдааны Ерөнхийлөгчийг монгол морьд янцгааж сэрээв.

Японы морин уралдааны Ерөнхийлөгч Кенжи Цүчикава болон Японы морин уралдааны холбооны олон улсын стратеги төлөлвлөлтийн зөвлөх Томоюки Масуда нар ММСУХ-ны урилгаар монгол оронд айлчилав.

Японы морин уралдааны Ерөнхийлөгч Кенжи Цүчикава болон Японы морин уралдааны холбооны олон улсын стратеги төлөлвлөлтийн зөвлөх Томоюки Масуда нар ММСУХ-ны урилгаар монгол оронд айлчилав.  Ноён Кенжи Цучикава  “ Танай монгол сайхан гэрт, хурдан морины уяан дээр хономоор байна” гэсэн хүсэлтээ бидэнд эртнээс уламжилсан билээ. 
            Хотын тансаг зочид буудалд тухлах гэхээсээ илүүтэй нүүдэлчдийн ахуй соёлыг биеэрээ мэдрэхийг хүссэн энэ эрхэм эртний домогт хүй долоон худгийн дэнжид  монгол гэрт хоноглож нэгэн  шөнийг тавтай унтаж өнгөрүүлсэн юм. ММСУХ-ны тав тухтай сийлбэртэй эрээн гэрт амарсан япон эрхмүүдийг төрийн наадамд магнайлж хурдлах   хүлэг морьдын янцгаалт эртлэн сэрээв. Япон нөхдийг ийнхүү эртлэн  босоход  Монгол уяачдын өдрийн ажил хэдүйн эхэлчихсэн байсныг анзаарсан тэд “энэ хүмүүс хэдэн цагт боссон бэ” гэж гайхарширч байв. Өглөөний  цайг ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын шадар сайд М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, Монгол улсын алдарт уяач Б.Дэмбээ, “Аыыыывзага трейд” ХХК-ний захирал П.Мэндбаярын нарын хамт монгол ахуйд цайлж урьд өдрийн наадмыг сонинг хуучилж халуун дулаан яриа өрнүүлэв. Төрийн наадмын хоёр дах өдөр  тул соёолон морьд гарааны зурхай тийш морьдож байлаа. Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн уяан дээрээс олон соёолон морьдоцгоосон юм. Тод манлай Д.Онон уяач “манай уяанаас энэ зэгэл хонгор үрээ айрагданаа” гэж уяач Ж.Довдонбалжирын хонгор соёолонг ноён Кенжи Цучикавад зааж харагдлаа.. Японы морин уралдааны Ерөнхийлөгч ноён Кенжи Цучикавад ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын шадар сайд М.Энхболд хурдан удмын даага  бэлэглэхэд холын зочид маань тун талархалалтайгаар хүлээн авсан юм. Бэлэгний Хээр халтар даага энэ өдрийн төрийн наадамд 40-өөр хурдалсан нь  Японы морин уралдааны Ерөнхийлөгч ноён Кенжи Цучикавагийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ. Монгол түмний хамгийн их үзэж сонирхох дуртай соёолон морьдын уралдааныг ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын шадар сайд М.Энхболд зүтгэл нэгт Япон нөхдийгөө хамгийн тааламжтай байрлалаас үзэж сонирхуулсан билээ. Монгол морины туурайн чимээ, хамгийн ухаалаг сэргэлэн овсгоотой монгол жаахан хүүхдүүдийн хурдан морь унах эр бярыг харсан гадны нөхөд маань гайхширч “дэмий л толгойгоо сэгсрэхээс” өөр зүйлгүй гайхширч  гэдэг.
       Ноён Кенжи Цүчикава МММСУХ-ныхон та бүгд дуртай цагтаа манай Япон оронд айлчилахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэдгээ оройн зоогон дээр албар ёсоор уламжилсан билээ. Манай хоёр орны морьтонгууд  цаашид Монголд цэвэр цусны морин уралдаан буюу ойрын зайн Хурдан морины уралдааныг хөгжүүлэх, хурдан морины бүртгэл, паспортжуулах, хурдан морины эмчилгээ, морин спортын тоног хэрэглэл, уралдааны арга зүй, хурдан морины унаач хүүхдийг мэргэжлийн “Жокей” болгох гээд олон асуудлыг харилцан ярилцацгаав. Япон нөхдүүдийн монгол морины туурайн төвөргөөнтөй  нутгийн зүг хүлгийн жолоо зална билээ.

 

МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарийн Хар үрээг 11 настай уралдаанч хүү У.Энхжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа