Мэдээ мэдээлэл

“Нарны хүлэг” МСУХ-ны 4-р бага хурал болов

“Нарны хүлэг” МСУХ-ны 4-р бага хурал болов

        Нарны хүлэг” МСУХ-ны 4-р бага хурал 2011 оны 3-р сарын 19 нд Мандалговь хотноо болов. Говь нутгийн уяачид хурал эхлэхийн өмнө аймгийн хүүхдийн ордоны өмнө цуглацгааж хөөрөг зөрүүлэнгээ хол ойрын нутаг ус, бэлчээр, адуу малныхаа тухай хуучилцгааж харагдана лээ.

       “Бага хурлыг “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү, нарийн бичгийн дарга Ж.Мижиддорж, гүйцэтгэх захирал Н.Бямбасүрэн, менежер М.Ганболд, аймгийн ИТХ-ын дарга Ц. Мөнгөнцоож нар даргалав.Аймгийн хүүхдийн ордоны  зааланд хуралд оролцох мандаттай уяачдынхаа суудлыг тусгайлан засаж янзалсан нь хурлын бэлтгэл ажлыг чамбай хийсэн нь харагдана лээ. Бага хурлаар тайлан илтгэл, зохион байгуулалт  гэсэн хоёр асуудал хэлэлцэнэ билээ.

          Уяачдын  ихэнх төлөөлөл манай холбооны удирдлага сайн ажиллаж байгаа. Энэ жил манай аймгийн 70 жилийн ой болно. нэг баг болж ажиллаж чаддаг, ажлаа мэддэг удирдлагатайгаа байсан дээрээ. Гарман дээр морио юүлдэггүй гэдэг биз дээ гээд хуучин удирдлагаа төвөггүйхэн сонгочихно билээ. Харин “Нарна хүлэг” уяачдын 4-р бага хуралд оролцсон ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс эрлийз адууг  тойрсон асуудлаар асууж лавлах гэсэн зүйлээ уяачид асууж авна лээ. ММСУХолбоо хөдөө орон нутгийн салбар холбоодоороо явж орон нутгийн уяачидтай уулзах, орон нутгийн салбар холбоодынхоо ажлыг дэмжих, олон нийтэд сурталчилах зорилготой ажиллаж байгаа юм. Энэ ч үүднээс ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ажлын албатайгаа очиж Говь нутгийн уяачдынхаа санал бодлыг сонсож, холбооныхоо бодлого, үйл ажиллагааг таниулах үүднээс Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-нд нэг өдөр ажиллав. 
Луус сумын уяач Доржпүрэв: Би эрлийз адууг өсгөж, үржүүлж, унаж, уралдуулж үзээгүй сайн мэдэхгүй байна. гэхдээ манай нутагт эрлийжүүлсэн бусад мал яах аргагүй 1-р үедээ сайжраад цаашдаа тун хэврэг болдог гэдгийг амьдрал дээр үзэж ойлгосон хүн. Энэ утгаараа хамгийн бага зардлаар хамгийн их хоол тэжээлийг олж иддэг  байгалийн шалгарлаар бий болсон адуугаа яагаад эрлийжүүлэх гээд байнаа. Эрлийз адуу уяачдын хүртээл болоогүй хэдхэн хүнд байна шүү.энэ ч үүднээс энэ хөлийн хурдтай адуугаар бас хэдхэн хүн амжилт олоод байна шүү дээ.гэх мэт говь нутгийн уяачид санал бодлоо  харамгүй гаргаж байсаан. “Нарны хүлэг” МСУХ-ны 4-р бага хуралдаа зориулж  азарга, их нас, соёолонгийн уралдааныг хийж  амжилттай өндөрлөнө билээ.

“Алтан морь” шагнал Азийн морин уралдааны холбооны дээд шагнал боллоо Цаашдаа “Алтан морь” шагнал 2 жил тутам зохион байгуулагдах Азийн морин уралдааны холбооны бага хурлын үеэр уламжлал болгон морин спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан дэлхийн морины зүтгэлтэнд олгогдоно.
Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНИЙЛӨГЧ УЯАЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГОЛОО Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа буулгаж уяачдад МУТМУ, МУМУ, МУАУ-ын цол олголоо.