ММСУХ-ны “Молор-Эрдэнэ” одонгоор шагнах журам

ММСУХ-ны тэргүүлэгчдийн
2006 оны 11 сарын 20-ны өдрийн
хуралдаанаар батлав.

  1. Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнана.
  2. ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор жилд нэг хүнийг шагнана.
  3. ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор зөвхөн Монгол улсын иргэнийг шагнах бөгөөд нэг иргэнийг уг одонгоор нэг л удаа шагнана.
  4. ММСУХ-ны “Молор-Эрдэнэ” одонгоор нэхэн шагнаж болно.
  5. “Молор-Эрдэнэ” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлэх эрхийг ММСУХ-ны тэргүүлэгчид, Холбооны салбар хороод эдэлнэ.
  6. ММСУХ-ны тэргүүлэгчид, салбар хороод “Молор-Эрдэнэ” одонгоор шагнуулахаар нэрийг нь дэвшүүлж буй иргэний дэлгэрэнгүй тодорхойлолт, шагнуулах үндэслэлийг жил бүрийн 3 дугаар улиралд багтаан ММСУХ-нд ирүүлнэ.
  7. ММСУХ-ны “Молор-Эрдэнэ” одонгоор шагнуулахаар нэр дэвшигдсэн иргэдийн тодорхойлолт, шагнуулах үндэслэлийг тэргүүлэгчдийнхээ хурлаар 4 дүгээр улиралд багтаан шүүн хэлэлцэж, тухайн жилд уг одонгоор шагнах иргэний нэрийг тодруулж, энэ тухай зохих шийдвэрээ гаргана.
  8. ММСУХ-ны “Молор-Эрдэнэ” одонгоор шагнуулсан иргэнд одонгоор шагнуулсан тухай Холбооны баламж бичиг, 4 унц алттай тэнцэх мөнгөн шагнал дагалдуулан олгоно. “Молор-Эрдэнэ” одонгийн батламж бичгийг дагалдах мөнгөн шагналын дүнд багтаан цул мөнгөөр хийж өгч болно.
  9. “Молор-Эрдэнэ” одонг гардуулах зорилгоор ММСУХ-ны тэргүүлэгчдийн ёслолын өргөтгөсөн хуралдааныг тусгайлан зарлан хуралдуулах бөгөөд уг хуралдаан дээр “Молор-Эрдэнэ” одонгоор шагнах тухай ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийг зарлаж, шагналыг холбооны Ерөнхийлөгч гардуулна.
  10. ММСУХ-ны “Молор-Эрдэнэ” одонгоор шагнагдсан иргэн холбооны Их хурал хийгээд тэргүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох, холбооны зохион байгуулсан хуралд таслах эрхтэй оролцох, холбооноос зохион байгуулж буй бусад арга хэмжээнд тааллаараа оролцох эрх эдэлнэ.

Лавлагаа:

1 унц алт 2006 оны 11 сарын 30 өдөр 744843,6 төг байв.

Нэг унц гэдэг нь 28,35 грамм гэж үзнэ.