Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Тод Манлай уяач, ММСУХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн БИЧЭЭРЭЙН ДАЛАЙ Танаа

ММСУХ

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Тод Манлай уяач, ММСУХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн БИЧЭЭРЭЙН ДАЛАЙ Танаа

Монголын уул уурхайн салбарт гаргасан түүхэн гавьяа зүтгэл, хөдөлмөрийн гарамгай амжилтаа үнэлүүлж, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм дээд цол хүртсэн Танд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны зүгээс болон мянга мянган уяачдын нэрийн өмнөөс гүн хүндэтгэлтэйгээр халуун баяр хүргэж, мэнд дэвшүүлж байна.

Таны хөдөлмөр бүтээл нь үеийн үед бахархал болж,

Таны уясан хүлгүүд нь түүхэнд мөнхрөн хурдалж, адууны буян үе дамжин оршихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн,

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

Уяачдын холбооны удирдах ажилтны III зөвлөлгөөн болов ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөлгөөн өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар" танхимд боллоо. Өглөөний 9 цагт эхэлсэн уг зөвлөлгөөнд 20 аймаг, Гачуурт дүүргийн “Гачууртын хурд”, Багануур дүүргийн “Багануур” дүүргийн уяачдын холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж оролцов.
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Шүдлэн) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Шүдлэн насны уралдааны фото/