Мэдээ мэдээлэл

Монголын хурдан морины түүхэнд үнэмлэхүй дээд амжилт үзүүлсэн Хурдан шарга азарганд морины эрхэм дээд цол олголоо

Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл болж буй учраас түүнд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж эрхэм дээд цол хүртээх нь зүйтэй гэж үзлээ.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг Дундговь аймгийн Өлзий сумын уугуул Мон-Уран компаний захирал Б.Наранхүүгийн хурдан Шарга азарга нь төрийн их баяр наадамд олон жилийн турш гарамгай хурдлан олон түмнийг баясган Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл болж буй учраас түүнд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж эрхэм дээд цол хүртээх нь зүйтэй гэж үзлээ.
 

rn

Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл 

rn

\"Дархан манлай түмний эх\"

rn

Хурдан Шарга азарга нь:

rn

             2000 онд Улсын наадамд шүдлэндээ

rn

            2002 онд Улсын наадамд соёолондоо

rn

            2004 онд Улсын наадамд азарга

rn

            2007 онд Улсын наадамд азарга

rn

            2008 онд Улсын наадамд азарга

rn

            2009 онд Улсын наадамд азарга тус тус түрүүлсэн

rn

                        2000 онд Хангайн бүсийн уралдаанд шүдлэндээ

rn

                        2002 онд Говийн бүсийн уралдаанд соёолондоо

rn

                        2004 онд Их хурд-3 уралдаанд азарга

rn

                        2004 онд Зүүн бүсийн уралдаанд азарга тус тус түрүүлсэн

rn

                                    2000 онд Зүүн бүсийн уралдаанд шүдлэндээ гуравт

rn

                                    2001 онд Улсын наадамд хязааландаа дөрөвт

rn

                                    2003 онд Улсын наадамд азарга дөрөвт

rn

                                    2007 онд “Их хурд-4”-д азарга аман хүзүүнд тус тус айраг

rn

                                    тус тус айрагдсан байна.

rn

             

rn

Нийтдээ 2000-2009 оны хооронд улс, бүсийн уралдаануудад 10 удаа түрүүлж 4 удаа айрагдаж, үүнээс зөвхөн улсын наадам буюу Монгол төрийн их баяр наадамд 6 удаа түрүүлж 2 удаа айрагдсан, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд 1 түрүүлж, 1 аман хүзүүдэн, бүсийн уралдаануудад 3 түрүүлж, 1 удаа айрагдаж Монголын хурдан морины уралдааны түүхэнд үнэмлэхүй дээд амжилт үзүүлсэн байна.

rn

 

rn

            Монголчууд төрийн сүлдэндээ адууг дээдлэн залсан ард түмэн учраас, төрийн их баяр наадамдаа олон түрүүлж тухайн цаг үедээ өндөр дээд амжилт үзүүлсэн хурдан морьдод эрхэм дээд цолыг шагнан олгодог уламжлалтай юм. Тухайлбал, ХХ зуунд Богд эзэн хааны Хээр алаг моринд “Түмэн баяр цогцолсон амгалант хүлэг”, Шийтэрийн зээрд азарга, Галын Хүрэн моринд Засаг төрийн “Зандан ширээ”, Даваанэрэнгийн Хүрэн халзан азарганд “Мөнх төрийн Мөнгөн магнай” цолыг тус тус олгож байжээ.

rn

Энэ уламжлалыг сэргээн үргэлжлүүлж, үзүүлсэн үнэмлэхүй амжилтыг нь үндэс болгон ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны 1 сарын 25-ний өдрийн хурлаас 10/01 тоот тогтоолоор Б.Наранхүү эзэнтэй Э.Эрдэнэчулуун уяачийн хурдан Шарга азарганд “Амгалан төрийн Ажнай шарга” цол олгож, шижир \"Алтан гэрэгэ\", хүндэт өргөмжлөлийн хамт үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.

rn

 

rn

 

rn

                                                       Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

rn

2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон)
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Доржцэрэнгийн Хонгор халзан үрээг уралдаанч хүү Мөнгөнсүх унаж түрүү магнайд хурдлууллаа
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз доод насны албан ёсны цуваа 1. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул ДанзандоржийнТүвшинбаатарын хүрэн даагыг уралдаанч хүү 12 настай М.Ган-Эрдэнэ унаж түрүүлгэлээ