Мэдээ мэдээлэл

Монгол түмэндээ XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

ММСУХ

Эрдэм төгс уяачид, хурдан морины цовоо сэргэлэн уралдаанч хүүхдүүд, хүлэг морио хүндэтгэн дээдэлдэг Монгол түмэндээ XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол түмний заяа буян мөнх тэнгэрийн ивээл дор бат оршиж Монголын цуут хурдан хүлэг морьдын босоо цагаан хийморь мөнхөд ивээж Монгол түмэн та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч Дашзэвэгийн ДАГВАДОРЖ

9 настай уралдаанч хүү П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо Шилмэл хүлгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай боллоо. Түрүү морины байнд “Land cruiser” маркийн автомашин өгч, уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат  мөн нэг өрөө орон сууцны шагналын эзэн боллоо. 
2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД 2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Их насны морьдын уралдаанд 354 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Энэ уралдааны их насны морьдын уралдаанд 354хурдан хүлэг тоосоо өргөлөө.