Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Тод манлай, Манлай, Алдарт уяачид цол тэмдгээ гардан авлаа.

ММСУХ

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Тод манлай, Манлай, Алдарт уяачид цол тэмдгээ гардан авлаа.

Эрхэм хүндтэй цолыг хүртсэн уяачдадаа уясан хүлгүүд нь торгон жолоо өргүүлж, уралдаанч хүүхдүүд нь цовоо сэргэлэн, наадам бүртээ бахдам амжилт гаргаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.
ММСУХ ивээн тэтгэгчиддээ холбооны тусгай шагнал гардуулав ММСУХ-ны удирдлага “Дүнжингаравын хурд-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг “Бройхаус” ресторанд хүлээн авч уулзан, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд холбооны хүндэт өргөмжлөл, холбооны тусгай шагналаар шагнав.
2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД 2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.