Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2009 оны отгон хуралдаан боллоо.

Монголын Үндэсний Олимпийн хорооны хурлын байранд ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2009 оны отгон хуралдаан 2009-12-22 ны өдөр 16 цагт хуралдлаа.

Хуралдаанаар:

  1. 2010 онд болох Бүсийн уралдаануудыг хамтран зохион байгуулах аймаг,хотуудыг хэлэлцэн тодруулах
  2. “Хурдан моринд цол олгох” журмыг батлах
  3. “Уяачдыг улсын цолд өргөн мэдүүлэх журам” –д нэмэлт өөрчлөлт оруулах
  4. ММСУХ-ны гишүүд уяачдыг бүртгэн энгэрийн тэмдэг ,үнэмлэхтэй болгох ажлыг зохион байгуулах тухай
  5. ММСУХ-ны дэргэд Уяачид,унаач хүүхэд,хурдан морьдийн чансааг тогтоох  Рейтингийн зөвлөл байгуулан ажиллуулах тухай
  6. ММСУХ-оос 2010 оныг салбар холбоодын үйл ажиллагааг сайжруулах , хөгжүүлэх ажлын жил болгон зарлах тухай
  7. 2009 онд болсон бүсийн уралдаануудын тухай, цаашид Бүсийн уралдааны зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээны төлөвлөгөөг хэлэлцэх 
  8. ММСУХ-ны 2009 оны ажлын тайлан гэх мэт асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ
      

Мөн хуралдаанаар сүүлийн 10-аад жил гоц хурданаа гайхуулж хосгүй амжилт үзүүлж байгаа Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Мон-Уран компаний Наранхүүгийн хурдан шарга азарганд онцгой хүндэтгэлтэй цол олгох асуудлыг 2010 онй 1 сард болох тэргүүлэгчдын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаас холбооны 2009 оны ажлын тайланг хэлэлцээд бүрэн хангалттай гэж дүгнэв.

Цолмон халтар дууны клип Цолмон халтар дууны клип
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан болж оны шилдгүүдээ тодрууллаа. Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2015 оны Анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 15-ны өдөр Монголын үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
“ШАРГА АЗАРГАНДАА БИ НЭГ Ч УДАА ТАШУУР ХҮРГЭЖ ҮЗЭЭГҮЙ” Ц.ЛХАГВАСҮРЭН: Хурдан морио хэрхэн яаж давхиулах вэ? Айраг, түрүүнд хүргэж ,асрын өмнө цоллуулах , ард хоцроож тоосонд булуулах ... Тэр бүхэн хурдан морины хүүхдээс ихээхэн хамаарна.