Мэдээ мэдээлэл

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА.

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай уяач цолны болзол хангасан уяачид материалаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ММСУХ-ны Ажлын албанд ирүүлнэ үү.

Жич: Цолны материал ирүүлэхдээ МУ-ын цол хүртэх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет, Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсааж бичих бөгөөд өргөмжлөлийг нь нотариатаар батлуулж эх хувьтай нь ирүүлнэ.

Лавлах утас: 77335544, 88048267,

 

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягийн Будхангайгийн улаан буурлийг уралдаанч хүү 14 настай Г.Баярхүү унаж түрүүлгэлээ
Засгийн газрын тогтоолтой Говийн бүсийн хурдан морины уралдааны албан ёсны цуваа Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам