Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАС"

Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай эрлийз дээд насны морьд"-ыг тодрууллаа.

Нэгдүгээрт. Ховд аймгийн Мөст сумын уугуул Цэвээн-Очирын Бямбапүрэвийн сартай хул азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү /6 оноо/

Хоёрдугаарт. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Чогсомын Батзоригийн хар азарга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү /4 оноо/

Гуравдугаарт. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат МУТМУ Сундуйн Лувсанбалдангийн "Луу халтар"морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав /4 оноо/

Дөрөвдүгээрт. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Чогсомын Батзоригийн шарга морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв /4 оноо/

Тавдугаарт. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Дугаржавын Ганзоригийн хээр морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав  /4 оноо/

 

“МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий уяачдыг Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.
МОРЬТОН МОНГОЛЧУУДААС "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ДАХИН ТӨРЛӨӨ Т.Мөнхбаяр "Хөдөлмөрийн баатар" боллоо.