Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны Ерөнхийлөгч, МУТМУ Ц.Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ боллоо

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Цогтын БАТСАЙХАНЫ унага тамгалах ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.

 

 

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Цогтын БАТСАЙХАНЫ унага тамгалах ёслолын арга хэмжээг 2020 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Дорнод аймгийн Матад сумын зүүн тосон уулын энгэрт өөрийн адуун сүрэг дээрээ зохион байгуулж,  энэхүү арга хэмжээнд улсын цолтой уяачид, хурдан морь сонирхогчид, улс төр, бизнесийн төлөөлөл, урлаг соёлын алдартнууд, нутгийн иргэд олноороо оролцож тамга тасам болохын ерөөл өргөн билэгт үгсийг хэлэлцэн дуу хуур үүсгэн намрын налгар өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Зоосон тамгатай энэ олон сайхан хурдан буян нь өсч үржин улам хурдалж байгаа Дорнод монголын уудам тал нутгийн хүн ард хангай дэлхийн минь буян хишиг гэж залбирч хүндэлж явдгаа Тод манлай уяач хурсан олондоо илрэхийллээ.Тэрээр түмэн олныхоо буянаар олон мянган уяачдынхаа итгэлийг хүлээж яваа минь морьтны соёлын үйл хэрэгт хамтран зүтгэж яваа нөхдийн маань түшиг юм хэмээгээд хамтран зүтгэгч уяачиддаа зоосон тамгатай хурдан удамт адуун сүргээсээ сэтгэлийн бэлэг өргөж, ирсэн зочдынхоо дунд азын сугалаа явуулж, улс бүсийн олон түрүү, айргийн хурднуудын удамт адуунаасаа сонирхсон уяачдад дуудлагаар худалдан хурдаа хуваалаа.

Энэхүү арга хэмжээний үеэр цолгүй залуу бөхчүүдийн дунд барилдаан, дэмбээний тэмцээн, адуучин залуусын дунд эмнэг сургах, булгиулах тэмцээн зохион байгуулж түрүүлсэн бөхөд өөрийн өсгөн үржүүлж байгаа  адуун сүргээс хурдан удмын даагаар шагнаж, шагналт байрт орсон оролцогчдод мөнгөн шагнал дурсгалын зүйл гардууллаа.

1. Хүчит бөхийн барилдаан

2. Эмнэг сургах, булгиулах тэмцээн

3. Дэмбээний тэмцээн

4. Ирсэн зочдын дунд 4 хурдан удмын адуугаар АЗТАН тодрууллаа.

Ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүлж үдшийн цэнгүүн зохион байгуулж, энэхүү урлаг соёлын арга хэмжээнд МУГЖ Анхбаяр, МУГЖ Эрдэнэтуяа, МУСТА хийлч Дэлгэрцэцэг, Жавхаасайхан, Үүрийнтуяа, Наранхүү, Мөнгөнчимэг, Оюумаа, Энхнаран, Морины дуучин Хосбаяр, Eny moon  хамтлагын залуу дуучин Ооноо, Swin raunds  амьд хөгжмийн хамтлаг дуучид ая дуугаа өргөлөө.

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын морин спорт, уяачдын холбоо, Sound off   Mongolia,  Unival entertainment-ийн хамт олон ирсэн зочид төлөөлөгч нутгийн уугуул иргэддээ баярласан талархсанаа илэрхийллээ.

Хүндэтгсэн:

Монгол улсын тод манлай уяач Цогтын БАТСАЙХАНЫ

 

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГАНУУД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай азарганууд"-ыг тодрууллаа.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ИХНАСНЫ УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ИХНАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 383 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН СОЁОЛОНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан СОЁОЛОНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 235 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс..