Мэдээ мэдээлэл

ГОВИЙН ИХ УЯАЧ МААНЬ БУРХАНЫ ХҮЛЭГ УЯХААР ОДЛОО

МУМУ ЖАМБАЛЫН СОДНОМ БУРХАНЫ ХҮЛГҮҮДИЙГ УЯХААР ТЭНГЭРИЙН ОРНЫГ ЗОРЬЛОО.

 

 

Далаад оны дундуур говь нутгаас төрийн наадмын дэвжээнд тодрон гарсан нэрт уяачдын нэгэн МУМУяач Жамбалын Содномпил 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орчлонт ертөнцийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын хурдан морины түүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр анхны арван улсын алдарт уяачийн нэг, анхны 11 манлай уяачийн нэгээр тодорч байсан ба эцэг, үр гурван хүрэн адуугаар төрийн наадамд ирэх бүртээ айраг ууж байсан Халхын нэрт хүлэгч билээ. Ийнхүү хүлэг сайн мориныхоо хийморь лундаагаар монгол түмнээ цэнгүүлэгч, морин эрдэнийнхээ хөгжлийг түүчээлэгч  их говийн буурал уяачаа алдсан гашуун өдрүүдэд гүнээ харамсаж  гэр бүл, үр хүүхэд, ахан дүүст нь Монголын мянга мянган уяачид, хурдан морь сонирхогчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

                     Та минь мөнх тэнгэрийн орон Монголдоо дахин төрөөрэй.

                     Ум сайн амгалан болтугай.

Хүндэтгэсэн:

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан

ММСУХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Галбадрах

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Туваан

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Нямжав

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн

ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч З.Пүрэв-Очир

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар

ММСУХ-ны Тэргүүлэгч гишүүд, ажлын алба

 

 

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа. "Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа.
Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо