Мэдээ мэдээлэл

ММСУХ ивээн тэтгэгчиддээ холбооны тусгай шагнал гардуулав

ММСУХ-ны удирдлага “Дүнжингаравын хурд-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг “Бройхаус” ресторанд хүлээн авч уулзан, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд холбооны хүндэт өргөмжлөл, холбооны тусгай шагналаар шагнав.

 

  Ерөнхий ивээн тэтгэгч “Дүнжингарав худалдааны төв”, “Нийслэлийн засаг даргын тамгын газар”, “Макс групп”, “Авзага трейд” ХХК эдгээр  хамт олонд нийт уяачид, морьд сонирхогчдынхоо өмнөөс халуун талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс өөдрөг, хийморьтой байх болтугай.

“МОНГОЛЫН ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН ИХ ХУРД-VII” уралдааны ихнасны албан ёсны цуваа “Монголын шигшмэл хурдан морьдын ИХ ХУРД-VII” уралдааны хурдан ихнасанд сүүлийн гурван жилд Улс, бүсийн уралдааны эхний ес, аймгуудын наадмын эхний тавд хурдалсан морьдууд мандатаа авсанаас газар газрын шандаст 105 алтан туурт хүлгүүд хурд хүчээ сорьлоо
Кентаки Дерби-д Супер Савер түрүүллээ Хурдан морины хорхойтнуудын тэсэн ядан хүлээж байсан алдарт Кентаки Дерби өнгөрсөн баасан гаригт явагдаж өнгөрлөө.