Мэдээ мэдээлэл

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Дархан-Уул аймгийн "Дархан Ажнай" МСУХ нэгдлээ.

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Дархан-Уул аймгийн "Дархан Ажнай" МСУХолбооны нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз доод насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз доод насны уралдаанд газар газрын шандаст хурдан 45 эрлийз доод нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз доод насны морьд ирсэн байлаа.
Шилмэл хурдан хүлгүүд гарааны зурхайгаас хөдөллөө Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит  Шилмэл хүлгийн уралдаанд морины  нас, амжилтыг харгалзахгүйгээр бүртгүүлсэн хурдан ажнай шандас сорих юм.