Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2009” Хаврын төвийн бүсийн уралдааны тухай

“Дүнжингарав-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг энэ жилээс эхлэн ММСУХ өөрөө зохион байгуулахаар шийдвэрлэж, уралдааны зохион байгуулалтанд онцгой анхаарал хандуулжээ.

-         Уралдааныг УБ хотын 370 жилийн ойн нэрэмжит болгож Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав.

 -         Уралдааны бай шагналд онцгой анхаарч, өмнөх жилүүдийнхээс бай шагналын хэмжээ 5 дахин өсжээ.

                     

            Тухайлбал: Нас бүрийн түрүү морьд 5 сая төгрөг.

 -         Мөн энэ жил нас бүрийн эхний 50 морийг барьж 100000 төгрөг -10000 төгрөгөөр байлав.

-         Энэ жилээс эхлэн Хаврын бүсийн уралдаанд соёолон насны морьдыг уралдуулах шийдвэр гаргав.

 Энэ шийдвэр олон уяачдын хүсэн хүлээсэн сайхан зүйл болж уяачид, морь сонирхогчид туйлийн сэтгэл хангалуун байна.

 -         “Дүнжингарав-2009” уралдааныг МҮОНТВ-тэй хамтран орон даяар шууд нэвтрүүлж, морь барианы газарт “Том дэлгэц” суурилуулан үзэгч олондоо сонирхуулав.

 -         “Дүнжингарав-2009” уралдаанаас эхлэн ММСУХ унаач хүүхдийн бүтэн жилийн даатгалыг 100% хариуцан ажиллав.

 -         “Дүнжингарав-2009” уралдаанд оролцсон бүх уяачдад “Уралдааны журам”-ыг хэвлүүлэн тарааж, ММСУХ-ны гар цүнх, холбооны дүрмийн ном зэргийг бэлэг болгон барьжээ.

 -         “Дүнжингарав-2009” уралдааныг С.Баасанхүү даргатай Үндэсний баяр наадмыг зохион байгуулах салбар хороо, холбооны тэргүүлэгч гишүүд хамтарсан комисс гарааны төхөөрөмжийг ашиглан мэргэжлийн  өндөр түвшинд зохион байгуулав.

МАНАЙ УЯАЧДЫН ХОЛБОО АЛЬ НЭГ НАМ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ БИШ НИЙТ УЯАЧДЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАСААР ИРСЭН ГАЛЫН БАТТӨМӨР:ММСУХ-г санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын алдарт уяач Галын Баттөмөртэй холбооны хөгжил дэвшлийн талаар ярилцлаа.
2015 оны Монголын хамгийн Өндөр чансаатай их насны морьд 2015 оны Монголын хамгийн Өндөр чансаатай их насны морьд
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хүрэн халзан даагыг уралдаанч хүү Цэцэгбаярын Аззаяа унаж түрүү магнайд хурдлууллаа