Мэдээ мэдээлэл

МУТМУ Б.ДАЛАЙ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг дэмжиж

МУТМУ Бичээрэйн Далай тэргүүтэй Увс аймгийн "Хан хөхий" гал уяаны хамт олон 3 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн Улсын цолтнууддаа морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ой боллоо. ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо боллоо. Ойн хүрээнд Чойбалсан суманд соёолон, их нас, азарга насны хурдан морьдын уралдаан болж, “Адуучин” нэвтрүүлэгт хийморилог уяачид нь оролцож шандасаа сорьсон юм.
Монголын Хамгийн Хурдан хүлэг шалгаруулах уралдаан-2016 Монголын Морин Спорт Уяачдын Холбооны түүхт 20 жилийн ойгоор Монголын хурдан морины уралдааны түүхэнд нэгэн шинэлэг уралдаан нэмэгдсэн нь ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ уралдааныг жил бүр зохион байгуулахаар тогтсон билээ. Энэ жил “Монголын шигшмэл хурдан морьдын Иххурд-7 уралдаан” Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 3 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр 2016 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.