Мэдээ мэдээлэл

Дорнод аймагт зохиогдсон Зүүн бүсийн хурдан морьдын уралдааны тухай мэдээлэл

МУ-ын Засгийн газрын шийдвэрээр зохиогддог хурдан морьдын бүсийн урадааны нэг Зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг Дорнод аймгийн Чойбалсан хотод 2009 оны 7 сарын 25-26 өдрүүдэд ММСУХолбоо, Орон нутгийн засаг захирагаатай хамтран Дорнодын Их хурд-2009 нэртэйгээр зохион явууллаа. Газар газараас ирсэн зургаан насний нийт 2000 гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөсөн том наадам болж өнгөрлөө.

Азарга 290 гаруй
 1.    Б.Билэгдэмбэрэл МУ-ын манлай уяач /Төв Лүн/ Хар хээр 
 2.    Ай.Төмөр-Очир /Сүхбаатар Дарьганга/ Хээр 
 3.    У.Гансүх /Сүхбаатар Халзан/ Зээрд 
 4.    Мөнхсайхан /Дорнод Чойбалсан/ Халзан ухаа 
 5.    Балдан /Сүхбаатар Сүхбаатар/ Бор
 Их нас 330 гаруй
 1.    Лхагвасайхан /Сүхбаатар Баруун-Урт/ Хүрэн 
 2.    Энхбаатар /Сүхбаатар Халзан/ Хүрэн 
 3.    Д.Хишигжаргал /Булган Гурванбулаг/ Хээр 
 4.    Шинэтунгалаг /Сүхбаатар Түмэнцогт/ Ухаа 
 5.    Ж.Оюунбаатар /Хэнтий Хэрлэн/ Хул
Соёолон 360 орчим
1.    Б.Билэгдэмбэрэл МУ-ын манлай уяач /Төв Лүн/ Зээрд 
2.    П.Мэндбаяр Авзага трейд ХХК-ийн захирал /Булган Гурванбулаг/ Халзан ухаа 
3.    Баасандорж /Сүхбаатар Онгон/ Ухаа 
4.    Б.Цэндбаатар /Дорнод Матад/ Хул 
5.    Гомбосүрэн /Сүхбаатар Баруун-Урт/ Сартай зээрд
Хязаалан 400 орчим 
1.    Р.Буд УИХ-ын гишүүн /Сүхбаатар Дарьганга/ Хүрэн 
2.    С.Төмөр-Очир /Сүхбаатар Түмэнцогт/ Хээр 
3.    Б.Цэндбаатар /Дорнод Матад/ Саарал 
4.    Намжил /Дорнод Сэргэлэн/ Сартай хүрэн 
5.    С.Ганхуяг /Дорнод Цагаан-Овоо/ Ногоон
Шүдлэн 400 гаруй
1.    П.Энхмөнх /Улаанбаатар хот/ Хонгор халзан 
2.    Ган-Очир /Төв зуунмод/ Хээр 
3.    Эрдэнэбилэг /Сүхбаатар Халзан/ Буурал 
4.    Төмөрбат /Дорнод Чулуунхороот/ Саарал 
5.    С.Нэргүйбаатар /Говь-Алтай Дарви/ Саарал
Даага 224 орчим
1.    Г.Тэмүүлэн MGL ХХК-ийн захирал /Архангай Ихтамир/ Хар 
2.    Н.Мөнхбат /Архангай Эрдэнэбулаган/ Бор 
3.    О.Батбилэг /Дорнод Баянтүмэн/ Хээр 
4.    Мөнхболд /Архангай/ Бор 
5.    Ж.Баярсайхан Аймгийн алдарт уяач /Сүхбаатар Асгат/ Хүрэн

ММСУХ Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж
Хээр морь түрүүллээ Нар хур тэгширсэн энэ өдөр наадамчин олон минь үнэхээрийн сайхан наадаж байна. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд уралдан ирлээ.
“Алтан морь” хүндэт шагналыг С.Сэргэлэн гардан авлаа. Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж,