Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий уяачдыг Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.

Монголын морин спорт, уяачдын холбооны бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбар холбоодын үйл ажиллагаатай танилцах, уяачдын санал бодлыг сонсож цаашдийн бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн билээ. 

Монголын морин спорт, уяачдын холбоо 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Монгол уяач-3000” уулзалт, зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн,  Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Монгол Улсын Тод Манлай Уяач Ц. Дуламсүрэн, Г.Алтангэрэл, А.Батсүх болон Монгол Улсын Манлай Уяач Ц.Цэнд-Аюуш, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Х.Түмэнбаяр, Тэргүүлэгчид, бүх сумдын уяачдын төлөөлөл нийт 250 хүн оролцлоо.

“Монгол уяач-3000” уулзалт зөвлөлгөөнд оролцогсдод Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд илгээлт хүргүүлж, амжилт хүссэн юм. Үүний дараа  хөтөлбөр ёсоор Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Өмнөговь аймгийн  МСУХ-г салбар холбоогоор батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм. 

Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэл хийсэний дараа орон нутгийн уяачдын санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа тусгахаа илэрхийлсэн ба улсын алдар цолтой уяачид хурдан морь уях, тэжээх, үржлийн ажлыг хэрхэн явуулах талаар үнэтэй зөвлөгөө өгч харилцан санал солилцон цаг үеэ олж ач холбгдол өндөртэй боллоо.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий уяачдыг Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. Үүнд:

1 Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Хүүбаатарын Мөнхбат

2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Наранбадрахын Батхуяг

3. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Авирмэдийн Тавхайхүү

4. Өмнөговь аймгийн  Ханбогд сумын уугуул Равдансүрэнгийн Энхжаргал

5: Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Бандийн Батхүү нар болно.

“Монгол уяач-3000” зөвлөлгөөний үдээс хойш Монгол Улсын Тод Манлай Уяач Ц. Дуламсүрэн, Г.Алтангэрэл, А.Батсүх болон Монгол Улсын Манлай Уяач Ц.Цэнд-Аюуш нар сумдаас тусгайлан авчирсан эмгэгтэй адууг үзэж, хануур эмчилгээ, цаашдын уяаны үнэтэй зөвлөгөөг уяачдад өгсөн нь тэдний талархалыг ихээр хүлээж байлаа. 

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны дааганы цуваа 1.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Б.Отгоннасангийн хүрэн даагыг Л.Пүрэвжаргал хүү унаж түрүүлгэлээ.
Төвийн бүсийн уралдааны нээлт боллоо Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.
ХАМГИЙН ӨНДӨР БАЙ ШАГНАЛ “ИХ ХУРД-5”-ЫНХ БАЙВ Монгол Улсад болж байсан хурдан морины уралдаануудаас хамгийн өндөр бай шагналтай нь “Их хурд-5” болж таарах нь.