Мэдээ мэдээлэл

“Хотгойдын хурд-3” Хангайн бүсийн уралдаан

Тус уралдаанд Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Увс Төв зэрэг 13 аймаг, Улаанбаатар хотын зарим дүүргүүдээс 6 насны нийт 1016 морь бүртгэгдэж, 326 уралдаанч хүүхэд бүртгүүлж оролцсон байна.

Монголын морин спорт, уяачдын холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Хөвсгөл  аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн  Хотод 07 дугаар сарын 25-наас 26-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой ““Хотгойдын хурд-3” Хангайн бүсийн хурдан морины зуны уралдааныг Хөвсгөл аймгийн баяр наадамтай хамтатган  амжилттай  зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү үндэсний хурдан морины уралдаанд Монгол Улсын Манлай уяач Ч.Улаан, Ч.Гансүх Ц.Цэнд-Аюуш,Ц.Цэнгэл, Д.Чулуунбат, Д.Хишигжаргал Монгол Улсын Алдарт Уяач  Ц.Гантөмөр Л.Батмөнх , Ц.Жамбалсүрэн, Г.Ганбат, Г.Доржпүрэв , Г.Намсрайдорж, Д.Хишигбат, М.Чулуунбаатар нарын зэрэг улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн уяачид оролцлоо.

  Хөвсгөл аймагт 3 дахь удаагаа Хангайн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын морин спорт, уяачдын холбоо, аймгийн МСУХ, Хөвсгөл аймгийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Хурлаас томилсон комиссоор Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж , Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн , Д.Хишигжаргал  нар хүрэлцэн очсон байна.

Тус уралдаанд Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Увс зэрэг 12 аймаг, Улаанбаатар хотын зарим дүүргүүдээс  6 насны нийт 1016 морь бүртгэгдэж, 326 уралдаанч хүүхэд бүртгүүлж оролцсон байна.

 “Хотгойдын хурд-3”  Хангайн бүсийн хурдан морины уралдааны албан ёсны цувааг танилцуулбал:

Азарга-148

1.         Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат МУАУяач Г.Доржпүрэвийн  “Саран хүрэн” Уралдаанч хүү 12 настай Э.Мөнхням унаж хурдлуулжээ.

2.         Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Д.Ариуннарангийн “Ноён хээр” Уралдаанч хүү 12 настай Д.Баасандорж унаж хурдлуулжээ.

3.         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул ААУяач,Т. Болдбаатарын Халиун Уралдаанч хүү 10 настай Б.Ганхүү унаж хурдлуулжээ

4.         Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул ААУяач М.Бат-Очирын “Хуягт” халтар Уралдаанч хүү 12 настай Т.Чойдогжамц хүү унаж хурдлуулжээ.

5.         Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн харьяат  ААУяач Ө.Пүрэвбаатарын “Богд хүрэн” Уралдаанч хүү 9 настай Г.Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ.

6.         Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул Б.Баасансүрэнгийн Хүрэн халзан азарга, Уралдаанч хүү 13 настай Б.Булган унаж хурдлуулжээ

7.         Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Өсөхбаярын “Толин хул” Уралдаанч хүү 14 настай Б.Лхагвабаяр унаж уралдсан байна.

8.         Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул З.Цэндийн  Хүрэн Уралдаанч хүү 12 настай А.Баярмагнай унаж хурдлуулжээ

9.         Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул ААУ Н.Пүрэвдоржийн “Мустанг” хонгор. Уралдаанч хүү 14 настай М.Аварзэд хүү унаж хурдлуулжээ.

10.       Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Д.Төртогтохын Буурал, Уралдаанч хүү 13 настай Батцоож хүү унаж хурдлуулжээ.

 

Их нас-229

1.         Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн “Суман хүрэн”  Уралдаанч хүү 10 настай Мөнх-Отгон унаж хурдлуулжээ

2.         Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн ААУяач Ө. Пүрэвбаатарын “Чонон саарал”, Уралдаанч хүү 9 настай Отгонбаяр  хурдлуулжээ.

3.         Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Б.Буяннэмэхийн “Жигүүр хул” Уралдаанч хүү  7 настай н.Бумбабаатар унаж хурдлуулжээ

4.         Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Д.Төртогтохын Халиун халтар. Уралдаанч хүү 10 настай О.Баярцогт хурдлуулжээ.

5.         Хөвсгөл аймгийн Тарилан сумын уугуул  Н.Гансүхийн Хээр  Уралдаанч хүү 14 настай н.Очирсум хүү хурдлуулжээ.

6.         Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Алаг-Уулын Хар Уралдаанч хүү 12 настай Ганхуяг унаж хурдлуулжээ

7.         Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Л.Төмөрбаатарын Бор Уралдаанч хүү 11 настай Г.Ганчулуун унаж хурдлуулжээ.

8.         Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Л.Баярхүүгийн Хээр Уралдаанч хүү 13 настай н.Мягмар унаж хурдлуулжээ

9.         Булган аймгийн Могод сумын уугуул МУМУяач Ц.Цэнгэлийн Хээр Уралдаанч хүү 12 настай М.Мөнгөншагай унаж хурдлуулжээ

10.       Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Ч.Нанжидсүрэнгийн “Бөөдий бор Уралдаанч хүү 10 настай н.Гал-эрдэнэ унаж хурдлуулжээ

11.       Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул н.Жадамбаагийн Сартай зээрд. Уралдаанч хүү 14 настай н.Мөнхдэлгэр унаж хурдлуулжээ

12.       Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул н.Нармандахын Бор  

13.       Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул ААУяач Б.Даваацэрэнгийн Хүрэн халзан Уралдаанч хүү 10 настай Лхагважамц унаж хурдлуулжээ

14.       Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Махбалын Сартай зээрд. Уралдаанч хүү 11 настай Гантулга унаж хурдлуулжээ

15.       Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул ААУяач Н.Нацагдоржийн Ягаан халзан. Уралдаанч хүү 14 настай М.Аварзэд унаж хурдлуулжээ

 

Соёолон-145

1.         Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Батмөнхийн Бор Уралдаанч хүү 10 настай Н.Жаргалсайхан унаж хурдлуулжээ

2.         Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Б.Зуунжилийн Цоохор Уралдаанч хүү 13 настай Э.Мөнх-Оргил унаж хурдлуулжээ

3.         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Л.Ганболдын Бор халзан. Уралдаанч хүү 14 настай С.Азжаргал унаж хурдлуулжээ

4.         Ховд аймаг Алтай сум уугуул МУАУяач Ц.Гантөмөрийн Зээрд халзан. Уралдаанч хүү 13 настай О.Отгонбаяр унаж хурдлуулжээ

5.         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул  Л.Ганболдын Ягаан саарал Уралдаанч хүү 9 настай Отгонбямба унаж хурдлуулжээ

6.         Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул ААУяач Д.Баярсайханы Хонгор Уралдаанч хүү О.Баярцогт унаж хурдлуулжээ

7.         Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ж. Батзандангийн Бор  Уралдаанч хүү12 настай Б.Сэлэнгэзаяа унаж хурдлуулжээ

8.         Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Т.Отгонбаярын Хүрэн Уралдаанч хүү 12 настай Г.Гантөгс унаж хурдлуулжээ

9.         Дорноговь аймгийн Улаанбадрах  сумын уугуул МУАУяач Г.Ганбатын Хар Уралдаанч хүү 14 настай О.Мөнх-Амгалан унаж хурдлуулжээ.

10.       Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул П.Мягмаржавын Цавьдар Уралдаанч хүү 13 настай Д.Батбаатар унаж хурдлуулжээ

 

Хязаалан-182

1.         Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул МУМУ Д.Хишигжаргалын Цагаан Уралдаанч хүү 12 настай Б.Сэлэнгэзаяа унаж хурдлуулжээ

2.         Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Г.Батбаатарын Хул Уралдаанч хүү 12 настай Б.Намсрайдорж унаж хурдлуулжээ

3.         Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат МУАУяач Г.Доржпүрэвийн Хүрэн Уралдаанч хүү 12 настай Р.Сүхбат унаж хурдлуулжээ

4.         Хөвсгөл аймгийн Жаргалант сумын  уугуул  Ж.Гомбожавын Халтар Уралдаанч хүү 14 настай Б.Пүрэвдорж унаж хурдлуулжээ

5.         Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул ААУяач Ц.Амаржаргалын Халтар  Уралдаанч хүү 11 настай Ч.Батзориг унаж хурдлуулжээ

6.         Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул ААУяач Д.Баярсайханы Хээр үрээ сул түрүүлэн ирсэн бөгөөд дүрмийн дагуу 5 ухрааж 6-д баригдлаа.

7.         Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Д.Эрдэнэбатын Зээрд  Уралдаанч хүү 9 настай Э.Бат-Эрдэнэ унаж хурдлуулжээ

8.         Ховд аймгийн Алтай сумын уугуул МУАУяач Ц.Гантөмөрийн Зээрд халзан Уралдаанч хүү 13 настай О.Отгонбямба унаж хурдлуулжээ

9.         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Баттогтохын Бор Уралдаанч хүү 12 настай Н.Дөлгөөн унаж хурдлуулжээ

10.       Булган аймгийн Гурван булаг сумын уугуул  н.Эрдэнэхүүгийн Хээр

 

Шүдлэн-186

1.         Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат МУАУяач Л.Батмөнхийн Улаан буурал Уралдаанч хүү 10 настай н.Сүхбат унаж хурдлуулжээ

2.         Хөвсгөл аймгийн Тариалан сумын МУАУяач Г.Доржпүрэвийн Сартай хээр Уралдаанч хүү 12 настай Р.Сүхбат унаж хурдлуулжээ.

3.         Төв аймгийн Заамар сумын уугуул  Р.Сүхбаатарын Сартай хээр Уралдаанч хүү 8 настай н.Эрдэнэбаатар хүү унаж хурдлуулжээ

4.         Хөвсгөл аймгийн Тариалан сумын МУАУяач Г.Доржпүрэвийн Хээр Уралдаанч хүү 7 настай Л.Баасансүрэн унаж хурдлуулжээ

5.         Ховд аймгийн Зэрэг сумын уугуул  н.Эрдэнэ-Очирын Цолмонгын Хар  Уралдаанч хүү 11 настай Б.Лхагважанцан унаж хурдлуулжээ

6.         Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУАУяач Л.Батмөнхийн Шарга Уралдаанч хүү 13 настай Мөнжаргал унаж хурдлуулжээ

7.         Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ААУяач Б.Баярсайханы Хүрэн үрээ.  Уралдаанч хүү 10 настай О.Баярцогт унаж хурдуулжээ

8.         Ховд аймгийн Чандмань сумын уугуул Махбалын Халтар Уралдаанч хүү 11 настай н.Гантулга унаж хурдлуулжээ.

9.         Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул П.Төмөр-очирын Хээр Уралдаанч хүү 12 настай Х.Батцоож  унаж хурдлуулжээ

10.       Булган аймгийн Могод сумын уугуул МУМУяач Ц.Цэнгэлийн Саарал Уралдаанч хүү 12 настай Мөнгөншагай унаж хурдлуулжээ

Даага-126

1.         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Л.Ганболдын Хүрэн халзан. 13 настай Х.Мөнхжаргал унаж түрүүлгэлээ

2.         Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  МУМУяач Д.Хишигжаргалын Хүрэн халзан Уралдаанч хүү 13 настай Б.Сэлэнгэзаяа унаж аман хүзүүдлээ

3.         Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул  н.Очирсүрэнгийн Бор даага Уралдаанч хүү 14 настай Д.Лхагва унаж хурдлуулжээ

4.         Увс аймгийн Түргэн сумын уугуул С.Анхбаярын Халиун Уралдаанч хүү 11 настай Б.Удамбаяр унаж хурдлуулжээ

5.         Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн харъяат  ААУяач Ө.Пүрэвбаатарын Хээр Уралдаанч хүү 12настай н.Баасанжаргал унаж хурдлуулжээ

6.         Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул н.Мөнхбаярын Үүлэн бор Уралдаанч хүү 10 настай Н.Мөнхбаяр унаж хурдлуулсан

7.         Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул Ж.Гомбожавын Шарга Уралдаанч хүү 10 настай Б.Пүрэвдорж  унаж хурдлуулжээ

8.         Төв аймгийн Заамар сумын уугуул  Р.Сүхбаатарын Сартай Хээр Уралдаанч хүү 8 настай С.Эрдэнэбаатар унаж хурдлуулжээ

9.         Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул  н.Бат-Оргилын Хүрэн Уралдаанч хүү 10 настай Ц.Ням-Очир унаж хурдлуулжээ

           

2015 оны Монголын хамгийн өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд 2015 оны Монголын хамгийн өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд
2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Их нас) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Их насны уралдааны фото/
Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв