Мэдээ мэдээлэл

Монгол морь дэлхийн дээд амжилт тогтоосны нэг жилийн ойг тэмдэглэлээ

Монголчууд дэлхийн талыг эзлэхдээ ч, Ардын их хувьсгалыг хийхдээ ч, түүхийн өмнө тулгарч байсан асуудлуудыг морьтойгоол хамт шийдэж ирсэн.

Хүлэг морио дээдлэгч хөх толбот Чингисийн үрсад хотол олноорооо баярласан түүхэн үйл явдлаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Монгол улсад адууны яам байгуулсаны 750 жилийн ойн хүрээнд“11125 морьтон монгол жагсаж, 4249 хурдан морины уралдааныг зохион байгуулж дэлхийн дээд амжилтыг тогтоосны нэг жилийн ой энэ сарын 5-нд Хүй Долоо худгийн Цагаан хөтөлд боллоо. Энэхүү түүхэн үйл явдалд зориулан Монголын уяачдын өдрийг зарлах,  Монгол уяачийн тангараг өргөх,“Морьтон монгол” цогцолборын шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.

Уг ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Сэргэлэн, Хөдөлмөрийн баатар, МУТМУяач Д.Даваахүү,ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай, МУТМУяач  Ц.Хэнмэдэх, Д.Онон, Д.Мөнхбат, Ц.Батсайхан МУМУяач ММСУХ-г үүсгэн байгуулагч, Г.Баттөмөр Г.Батчулуун, Ч.Гансүх, Д.Хишигжаргал, Ц.Цэнгэл тэргүүтэй уяачид, аймгуудаас ирсэн салбар холбоодын тэргүүн , тэргүүлэгчид ирж оролцлоо.

ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Уяачдаа, хүндэт зочдоо 21 дүгээр зуунд монголчууд мориныхоо амжилтаар дэлхийд бүртгэгдсэн тэр түүхэн үйл явдал болсоны  нэг жилийн ойн баярын мэнд дэвшүүлэн та бүгдэд эрүүл энх ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

Одоогоос жилийн өмнө Хүй долоо худаг гэж алдартай сайхан хөндийд монголчууд нэгдэн хоёр нас 8 сартай  балчираас 90 настай буурал хүртэл нэгдсэн зохион байгуулалтад орон идэвхи чармайлалттай энэхүү арга хэмжээнд оролцсон билээ. Монголчууд дэлхийн талыг эзлэхдээ ч, Ардын их хувьсгалыг хийхдээ ч, түүхийн өмнө тулгарч байсан асуудлуудыг морьтойгоол хамт шийдэж ирсэн.

Энэ зуунд Монголчууд дэлхийд өөрсдийн нэрээ өргөж  монгол орон, монгол хүн гэдгийг тодотгосон маш чухал үүрэгтэй арга хэмжээ болсоны илрэл нь ММСУХ-ны “Алтан морь” шагнал нь Азийн холбооны дээд шагнал болсон.  Мөн  2013 оны морины онцлох үйл явдлын нэг болсоныг Дэлхийн морин уралдааны холбооны хурал дээр зарласан явдлууд байлаа” хэмээн онцолсон юм.

 Мөн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Уяачдын өдрийг зарлан тэнд цугласан уяачид Монгол уяачын тангараг өргөв.Энэхүү арга хэмжээ нь уламжлал болгон зохион байгуулагдаж дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдөр буюу наймдугаар сарын 9-нд тухайн жилийн отгон наадам болгон жил бүр хийхээр боллоо.

Дараа нь монгол наадмын нээлт бүхэнд эгшиглэдэг “Түмний эх”дууг Уртын дуучин Д.Жавхаасайхан эгшиглүүлж цугласан олонд мэндчилгээ хүргэсэн юм.

Түүнчлэн 1961 оноос эхлэн хурдан морь уяж сойх ажилд идэвхийлэн орж, олон сайхан шавь нар бэлтгэж, Монголын үндэсний хурдан морины хөгжилд  оруулсан хувь нэмрийг үнэлэн Улсын сайн малчин, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Тод Манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэхэд  ММСУХ-ны “Эрдэнийн Очир” одон гардуулсан юм.

Мөн Дурсгалын цогцолборын шав тавих ёслолд  Гандан тэгчилэн хийдийн лам нар ном хурж, газар хөндөн тухайн хөшөө цогцолбор сүндэрлэх газарт танилцуулах самбарыг босголоо. Нийслэл , Архангай , Баянхонгор , Булган , Говь-Алтай ,Говь-Сүмбэр , Дархан-Уул , Завхан , Хэнтий , Сэлэнгэ ,Орхон зэрэг аймгуудын ММСУХ-ны салбар холбоод асар майхнаа барьж  , нутаг нутгын адууныхаа соёлыг сурталчилж , урлагын үзүүлбэр цугласан олонд сонирхууллаа.

Мөн Улс аймгийн Алдар цолтой хүчит 32 бөх барилдаж, аймгуудын ММСУХ-ны салбар холбоодын шилдэг харваачид оролцсон Үндэсний сурын харвааны тэмцээн зохион байгуулагдсан юм.

51-н хурдан даага  тоосоо өргөснөөс

1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын Бор

2. Булгайн аймгийн Гурванбулаг сумын уугуул МУМУяач Д.Хишигжаргалын Хээр

3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Г.Мөнх-эрдэнийн Бор

4. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул МУТМУяач Ц.Батсайхны Зээрд

5. Улаанбаатар хот Баянгол дүүргийн харьяат Ц.Баттулгын Сартай зээрд

6. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул С.Сүхбаатрын Хээр

7. Төв аймгийн Заамар сумын уугуул Б.Наранхүүгийн Зээрд

8. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул Б.Батболдын Хээр

9. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Б.Бөхбатын Халиун

10. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул М.Нямсүрэнгийн хээр

11. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн харьяат Л.Цэрэндашийн Хар

12. Төв аймгийн Аргалант сумын уугуул Б.Тэмүүжингийн Шарга

 

Улс аймгийн Алдар цолтой хүчит 32 бөх барилдаснаас...

 

 

Түрүү

1. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Аймгийн Заан Л.Батзориг


Үзүүр

2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Аймгийн Арслан Б.Хашбат


 Шөвгийн дөрөвт

3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Аймгийн Арслан Ц.Чимэддорж

4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улсын Начин П.Ганхүү

 Шөвгийн наймд

 5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Аймгийн Арслан Б.Энхбаатар

6.  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Улсын Начин М.Жамъянпүрэв

7.  Өмнөгөвь аймгийн Ноён сумын уугуул Аймгийн Заан  Э.Нямаа

8.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул О.Бундхорол


  Үндэсний сурын харваанд

1. Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул Л.Цагаандалай

 2. Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул М.Амгаланжаргал

3. Булган аймгийн Булган сумын уугуул Н.Наяндун

4. Төв аймгийн Баян-Өнжүүл уугуул С.Цогбаяр

5. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул МУТМУяач Ц.Батсайхан

 

Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.
Азийн морин уралдааны холбооны ерөнхий бичгийн дарга Эндрив Хардинг: Азийн морин уралдааны холбооны ерөнхий бичгийн дарга Эндрив Хардинг: Монголчуудыг үндэсний хурдан морины уралдаанаараа олон зуун жилийн түүхтэй гэдгийг азийн улс орнууд мэддэг.