Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дунд насны цуваа

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор үрээг 11 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж түрүүлгэлээ

2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын “Хур” зээрд үрээг 13 настай Ганчимэгийн Алтантөгс хүү аман хүзүүнд хурдлууллаа

3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан үрээг  14 настай Жаргалын Дашзэвэг хүү айргийн гуравт хурдлууллаа
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Монгол Улсын Алдарт Уяач Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээг 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Мижидийн Ганболдын хар алаг үрээг 11 настай Өнөрийн Шинэбаяр хүү унаж айргийн тавд хурдлууллаа
6. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадоржийн хээр үрээг 15 настай Ганхуягийн Нямцэрэн хүү унаж хурдлуулжээ

7. Төв аймгийн Баян сумын уугуул н.Мандахын сартай халтар үрээг 9 настай Э.Гонгор хүү унаж хурдлуулжээ

8. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр үрээг 11 настай Гансүхийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ

9. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул  Даваасамбуугийн Мөнхсайханы хээр үрээг 8 настай Эрдэнэбатын Баяржавхлан хүү унаж хурдлуулжээ

10. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Цэвэгдоржийн Тувааны хул үрээг 13 настай Нэргүйн Мөнх-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ

"Унаган хар" морины дууны клип "Унаган хар" морины дууны клип
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гомбожавын Баярцогтын Өсгий цагаан зээрд морийг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар түрүү магнайд хурдлууллаа