Мэдээ мэдээлэл

Азийн морин уралдааны холбооны 37 дугаар чуулган зохион байгуулагдана

Азийн морин уралдааны холбооны 37 дугаар чуулган 2018 оны 05 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах юм.

 Азийн морин уралдааны холбооны 37 дугаар чуулган 2018 оны 05 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах юм.  

Австралийн Сидней хотод 2010 оны 4-р сарын 9-15-ны өдрүүдэд  хуралдсан Азийн морин уралдааны холбооны  33 дугаар чуулганаар Монголын морин спорт уяачдын холбоо нь Азийн морин уралдааны холбооны  гишүүнээр элсэж, 
 2012 оны долдугаар сард Бүгд Найрамдах Турк улсад болсон 34 дүгээр ээлжит чуулганаар бүрэн эрхт гишүүн орон болжээ.

 Энэ удаагийн чуулган газар зүйн байршлийн хувьд манай улстай ойрхон зохион байгуулагдах төдийгүй Монголын морин спорт, уяачдын холбоо Азийн морин уралдааны холбооны болон орчин үеийн морин спортын хөгжил, чиг хандлагатай аль болох олон хүнийг танилцуулахаар ажиллаж байна.

 2016 оны 1-р сард Мумбайд болсон 36-р бага хурлын үеэр хэлэлцэж байсан гол асуудал бол хууль бус бооцооны аргууд, уралдааны үеэрх аюул осол зэрэг байсан. Азийн морин уралдааны холбооны зүгээс Хууль бус бооцоо мөрийг зогсоох ажлын хэсгийг байгуулсан ба хурлын үеэр хийгдсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй тайлагнах болно.

Сүүлийн арваад жилийн хугацаанд тус бага хурлаар ази тивийн хэмжээнд морин уралдааны хөгжил, тулгамдсан зарим асуудал болох морин уралдааны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр, бооцоот уралдааны цаашдын чин хандлага, спортын телевизийн сүүлийн үеийн шилдэг технологи, шударга өрсөлдөөн болон допингын хяналт, морьдын шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн ажилласаар ирсэн.

Энэ удаагийн бага хурал морин спортын цаашдын хөгжилд өөрчлөлт авчирсан олон санааг дэвшүүлэн хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа ба одоо мөрдөгдөж байгаа олон ажлуудаа чанартай сайн үргэлжлүүлэх гайхалтай боломжийг өгхөөс гадна Сөүлийн морин тойруулгын хурдан морины уралдааныг үзэж, шөнийн Сөүл хотоор аялаж, Солонгосын хамгийн том гэгдэх Чэжү арлын адуу үржүүлгийн газар болон тус арлын байгалын сайхантай танилцах  зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.

Азийн морин уралдааны холбооны чуулганд оролцохтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ажлын албаны 88081116 утаснаас авах боломжтой. 

“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Лувсандоржийн Дамбадаржаагийн хамар цагаан зээрдийг 13 настай Мягмарсүрэнгийн Отгонжаргал хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. ММСУХ-ны тэргүүлэгч Н.Баянмөнх "Соёлын гавьяат зүтгэлтэн" боллоо.
Очирваанийн хурд-2009 Баруун бүсийн уралдаан Монгол төрийн их шүтээн Очирваань бурхан заларсан Отгонтэнгэр уулаа сүлдлэн дээдэлсэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг “Хүрэн тал” гэдэг газар зохиогдсон “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн хурдан морины уралдаан ёслол төгөлдөр сайхан болж өнгөрлөө. Энэ уралдаанд Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн газар газрын олон сайхан алтан тууртууд тоосоо өргөсөн байна.