Мэдээ мэдээлэл

“ДОРНОД ТАЛЫН ХУРД 2014” зүүн бүсийн хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Дорнийн шижир алтан талд унага болгон босоо төрж,Домогт ажнай хүлгийн буян өнө мөнхөд ивээж явах болтугай Хурай, хурай хурай….

Монголын морин спорт, уяачдын холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Монгол улсын минь Дорнын уудам талд хур бороо элбэг, хүн малын зоо тэнийсэн дэлгэр зуны налгар 07 дугаар сарын 24-наас 26-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн суманд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дорнод талын хурд-2014” Зүүн бүсийн хурдан морины зуны уралдааныг тус аймгийн баяр наадамтай хамтатган амжилттай сайхан зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү хурдан морины уралдаанд Монгол Улсын Тод Манлай уяач Г.Сандуйжав, Д.Онон, Г.Батхүү, С.Ганхуяг, Монгол Улсын Манлай уяач Ч.Улаан, Ч.Гансүх болон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан Монгол улсын Алдарт уяач, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат А.Дондов, Ц.Чойжинжав нарын зэрэг улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн  болон  залуу уяачдын уяж сойсон нас насны 1000 гаруй хурдан хүлэг морьдоо уралдлаа.

  Дорнод Монголын талд 3 дахь удаагаа Зүүн бүсийн урдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын морин спорт, уяачдын холбоо, аймгийн МСУСХ, Дорнод аймгийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Хурлаас томилсон комиссоор төрийн наадамд 4 үеэрээ морь айрагдуулсан Монгол Улсын Манлай уяач Галын Баттөмөр, тэргүүлэгч М.Мөнхбаясгалан, Ц.Баянжаргал, Ч.Гансүх нар хүрэлцэн очсон байна.

Монголын Морин спорт, Уяачдын холбоо, Дорнод аймгийн ЗДТГазар, тус аймгийн МСУХ хамтран байгуулсан гурвалсан гэрээний дагуу  амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай хурдан морины уралдаанч хүүхэд Матад сумын Ууганбаярын Эрдэнэцогт, Базаргүр, Хэрлэн сум Бат-Эрдэнийн Баасандаваа, Чойбалсан сумын Мөнхтамгын Баялаг нарын ар гэрт УИХ-н гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга С.Ганбат нар Зүүн бүсийн хурдан морины уралдааны хишиг “Өргөө цагаан гэр” бэлэглэсэн юм.

Дорнод аймгийн уяачид нийт 5 түрүү, 10 айраг, Сүхбаатар аймгийн уяачид 1 түрүү, 11айраг, Төв аймгийн уяачид 2 түрүү, 3 айраг, Улаанбаатар хотын уяачид 1 түрүү, 1 айраг, Говь-Алтай аймгийн уяачид 3 айраг, Дундговь 2 айраг, Архангай 2 айраг, Завхан 2 айраг, Дундговь, Хэнтий, Архангай, Говь-Алтай, Увс аймгийн уяачид тус бүр 1 айраг хүртэж хурд хуваан урамтай наадацгаалаа.

“ДОРНОД ТАЛЫН ХУРД 2014”  зүүн бүсийн хурдан морины уралдааны албан ёсны цувааг танилцуулбал:

 

 

Адуун сүргийн манлай 147 азарга уралдсанаас:

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач  Ононгийн Батбилэгийн Хул азаргыг Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж түрүүлгэсэн.

2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны Дэд тэргүүн, Аймгийн Алдарт уяач Г.Баярцогтын Хүрэн халзан азаргыг Мөнхбатын Сэдэнбат хүү унаж аман хүзүүнд хурдлуулав.

3. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, Сумын Алдарт уяач Сүхбаатарын  Эрдэнэчулууны хавчиг Хүрэн азаргыг Эрдэнэчулууны Цэгмид хүү айргийн 3-т хурдлуулав.

            4.Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Дугарын Цогбаярын Хүрэн азаргыг Гөлгөөгийн Өсөхбаяр хүү унаж айргий 4-т хурдлуулав.

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай Хүрэн азаргыг Батжаргалын Эрхчөлөө хүү унаж айрагдуулав.

6.Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Чүлтэмийн Улааны Бор азарга,

7.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, Сумын Алдарт уяач Цэдэндоржийн Батсайханы Халтар азарга,

8.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы Хүрэн азарга,

9.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Алтангэрэлийн Батпүрэвийн сартай Хул азарга,

10.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Ухнын Адьяахүүгийн Хар азарга.

Их насны 169 морь уралдсанаас:

1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, Сумын Алдарт уяач Түвдэнгийн Энхцогтын Хар саарал морийг Зоригтын Бямбашаарийбуу хүү унаж түрүүлгэв.

2. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Баяндүүрэнгийн Мөнх-Одын “Ембүү” Хул морийг Баттөрийн Батбаян хүү унаж аман хүзүүнд хурдлуулав.

3. Увс аймгийн Улаангом сумын уугуул Лувсаннямын Гантөмөрийн Хээр морийг  Чогдонгийн Бямбажав хүү унаж айргийн 3-т хурдуулав.

4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Аймгийн Алдарт уяач Галсантавхайн Чулуунбаатарын хавчиг Хүрэн морийг Батсайханы Лувсандорж хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Жамбын Мөнхсүрэнгийн хавчиг Хээр морийг Осгонбаатарын Хүслэнбаатар хүү унаж айрагдуулав.

6. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Шаравын Мөнгөншагайн шодон буурал морь,

7. Дорнод аймаг Хэрлэн сумын харьяат Баянжаргалын Баттүвшингийн Хонгор халзан морь,

8. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумьяасүрэнгийн Ганбаатарын Хонгор халзан морь,

9. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач  Сумьяасүрэнгийн Ганхуягийн Бор морь,

10. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Жамьяндоржийн Идэрмөнхийн Хар морь.

Газар газрын хурдан 123 соёолон морьд уралдсанаас:

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Рэнцэнхүүгийн Зоригтбаатарын Хул үрээг Баяржаргалын Энхбаяр хүү унаж түрүүлгэв.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ч.Доржцэрэнгийн Хүрэн соёолонг Г.Тэмүүлэн хүү унаж аман хүзүүнд хурдлуулав.

3. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Бадрахын Батцагааны Хээр буудан соёолонг Атарсайханы Ганболд хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумьяасүрэнгийн Ганбаатарын Зээрд соёолонг Мөнхбатын Сэдэнбат хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цогт-Эрдэнийн Мөнхболдын Хээр соёолонг Цогтсайханы Элбэгсайхан хүү унаж айрагдуулав.

6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Шарын Мөнхбатын Хүрэн соёолон,

7. Дорнод аймгийн Матад сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын Бор соёолон,

8. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын Хээр соёолон,

9. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Н.Гөлгөөгийн Саарал соёолон,

10. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Ө.Гантулгын Буган соёолон.

Хязаалан насны 195 үрээ уралдсанаас:

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн сартай Хээр хязааланг Бат-Очирын Дэмбэрэлдондов хүү унаж түрүүлгэв.

2. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбалын Хилийнхүүгийн Загал хул хязааланг Ганбатын Мөнхзул охин унаж аман хүзүүнд хурдуулав.

3. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Халзангийн Буджавын Хүрэн хязааланг Гөлгөөгийн Өсөхбаяр хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ононгийн Батбилэгийн Зээрд хязааланг Чогдонгийн Бямбажав хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Сосорбарамын Ганбатын Шарга хязааланг Насантогтохын Мэндбаяр хүү унаж айрагдуулав.

6. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, Сумын Алдарт уяач Чулуунсүрэнгийн Энхтайваны Бор хязаалан,     

7. Говь-Алтай аймгийн Дарви сумын  харьяат Маамуугийн Сосорбарамын Хүрэн хязаалан,  

8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Сумын Алдарт уяач Лхамгомбын Цогбадрахын Хээр буурал хязаалан,

9. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Эрдэнэбилэгийн Хээр хязаалан,

10. Архангай аймгийн харьяат Жамьянсүрэнгийн Насанжаргалын Хонгор хязаалан,

155 хурдан шүдлэн уралдсанаас:

1. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Л.Пүрэвбаатарын Бор үрээг Чогдонгийн Бямбажав хүү унаж түрүүлгэв.

2. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат, Монгол Улсын Тод Манлай уяач Г.Сандуйжавын Зээрд халзан үрээг Батбаярын Мөнхжин хүү унаж аман хүзүүнд хурдлуулав.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ононгийн Батболдын Оч бор үрээг Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбалын Хилийнхүүгийн Хонгор үрээг Ганбатын Мөнхзул охин унаж айргийн 4-т хурдлуулав.

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын Хүрэн үрээг Магсарын Рэнцэндорж хүү унаж айрагдуулав.

6. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Баяраагийн Цагаанхүүгийн Зээрд халзан үрээ,

7. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Паламын Мөнхжаргалын Хээр үрээ,

8. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Ухны Гансүхийн Хээр үрээ,

9. Сүхбаатар аймгийн Халзан сумын Даваасүрэнгийн Мөнх-Эрдэнийн Зээрд үрээ,

10. Дорнод аймгийн Матад сумын Төмөржилийн Ганхуурын Бор үрээ,

Тус уралдаанд 101 даага уралдсанаас:

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Цэндсүрэнгийн Цогтбаатарын Хонгор даагыг Энхбаатарын Ган-Эрдэнэ хүү унаж түрүүлгэв.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн Хул даагыг Хүдэрчулууны Ариунболд хүү унаж аман хүзүүнд хурдлуулав.

3. Гов-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын Хар бор даагыг Чогдонгийн Бямбажав хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы Хээр даагыг Батбаярын Мөнх-Оргил хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Будын Дуламсүрэнгийн Халиун даагыг Цэдэндоржийн Сэнгэсүрэн хүү унаж айрагдуулав.

6. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Сумын Алдарт уяач Доржпаламын Ядамын Хонгор даага,

7. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Рагчаагийн Мөнхтөрийн Хээр даага,

8. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат, Монгол Улсын Тод Манлай уяач Г.Сандуйжавын Зээрд халзан даага,

9. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Далхаагийн Ханшхуягийн Хүрэн даага,

10. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбалын Хилийнхүүгийн Шарга даага,

                                                               

Эрлийз дээд нас – 15

1. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Сумьяасүрэнгийн Ганбаатарын сартай Зээрд, /уралдаанч хүүхэд Батбаярын Жавхлан/

2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидийн Батзоригийн Халтар, /уралдаанч хүүхэд Бат-Oчирын Дэмбэрэлдодов/

3. Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн Хул, /уралдаанч хүүхэд Болортолийн Эрхэмшагай/

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэвээндоржийн Галбадрахын сартай Зээрд, /уралдаанч хүүхэд Батсайханы Рагчаа/

5. Дорнод аймгийн Цагаановоо сумын харьяат, Аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидийн Батзоригийн Хээр, /уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр/

Эрлийз дунд нас – 22

1. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Бадамсүрэнгийн Батжаргалын Хээр үрээ, /уралдаанч хүүхэд Батсайханы Рагчаа/

2. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Маамуугийн Сосорбарамын Хүрэн халзан үрээ, /уралдаанч хүүхэд Тунгалагийн Хатанзориг/

3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын Хүрэн үрээ, /уралдаанч хүүхэд Мөнхболдын Сэдэнболд/

4. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын шар Хээр үрээ, /уралдаанч хүүхэд Батбаярын Жавхлан/

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрахын сартай Хүрэн үрээ, /уралдаанч хүүхэд Дарьрагчаагийн Нацагдорж/

Эрлийз бага нас – 21

1. Дорнод аймгийн Цагаан-Oвоо сумын харьяат, Сумын Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны Халтар даага, /уралдаанч хүүхэд Чулуунбаатарын Өнөрхүү/

2. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн Алдарт уяач  Цэндсүрэнгийн Цогтбаатарын сартай Хүрэн даага, /уралдаанч хүүхэд Энхбаатарын Ган-Эрдэнэ/

3. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Гүнчингийн Доржалтангэрэлийн Бор даага, /уралдаанч хүүхэд Батбилэгийн Буяндэлгэр/

4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Доржпаламын Ядамын Хүрэн халзан даага, /уралдаанч хүүхэд Мөнхзулын Сүхболд/

5. Говь-Aлтай аймгийн Дарви сумын уугуул, Нийслэлийн Алдарт уяач Сэр-одын Нэргүйбаатарын Хээр даага, /уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр/

         Дорнийн шижир алтан талд унага болгон босоо төрж,

         Домогт ажнай хүлгийн буян өнө мөнхөд ивээж явах  болтугай

           Хурай, хурай хурай….     

    

АЖЛЫН АЛБА

Хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оров. Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барина. -Уралдааны зай хэмжээг тухайн жилийн зуншлага,цаг агаарын байдал,давхар уяаны онцлог зэргийг харгалзан үзэж уян хатан хэлбэлзэлтэй тогтоож өгөх. Тухайлбал: Азарга 22-24 км Их нас 24-26 км Соёолон 22-24 км Хязаалан 15-17 км Шүдлэн 12-14 км Даага 10-12 км -Хүй долоон худгийн хурдан морины уралдааны замыг төрийн хамгаалалтанд авах. Уг дүрмэнд өөрчлөлт оруулах саналыг ММСУХ -оос Монгол улсын Засгийн газарт хандан гаргасан байна.
"Гал шарын" магтаал Монголын хурдан морины хөгжлийн түүхэнд онцгой гавъяа байгуулсан олон түмнээ “Өвгөн ноён” хэмээн алдаршсан билэг их авъяаст шинжээч, уяач, зураач, номч, эрдэмтэн Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжав
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан их насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан их насны уралдаанд газар газрын шандаст хурдан 203 их нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд ирсэн байлаа.