Мэдээ мэдээлэл

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан соёолон насны албан ёсны цуваа

1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд үрээг 14 настай Үүрийнтуяагийн Бум-Аюур хүү унаж түрүүлгэлээ

 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Жинлэнгийн Рэнцэнпүрэвийн хонгор халзан үрээг 10 настай Гансүхийн Энхболд хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

 3.  Төв аймгийн Баянцагаан уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Даваахүүгийн Баянбатын “Салхин” сартай зээрд үрээг Галсандоржийн Сүлдбаяр хүү унаж айргийн гуравт хурдлууллаа


 4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Бадраагийн цоохор будан үрээг Ганчимэгийн Алтантөгс хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.  Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Төмөртогоогийн Отгонбаярын бор үрээг Э.Билэгдэмбэрэл унаж айргийн тавд хурдлууллаа 
6.  Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Индрабүдийн Аюушжавын загал үрээ
7.  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Даваадоржийн Дэлгэрсайханы хонгор үрээг 8настай Б.Буяннэмэх хүү унаж хурдлуулжээ 8.  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Лантуугийн Алтанхуягийн  сартай хээр үрээг 11 настай Нямзоригийн Гантогтох хүү унаж хурдлуулжээ.
9. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Алдаржаргалын хонгор үрээг 11 настай уралдаанч хүү О.Мөнхдалай унаж хурдлуулжээ
10.  Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Содномын Мөнх-Эрдэнийн цэгээн үрээг 9 настай М.Батсүх хүү унаж  хурдлуулжээ

11. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Авирын Түмэнбаярын Буган хээр үрээг 10 настай Х.Саранхүү унаж хурдлуулжээ

12.Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн харъяат Нийслэлийн Алдарт Уяач Шагдаррагчаагийн Үнэнбатын Элбэг хээр үрээг   11 настай Г.Чулуунмөнх унаж хурдлуулжээ

13. Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Түмэнбаярын Золжаргалын халтар үрээг 8 настай Сумъяасүрэн хүү унаж хурдлуулжээ
14.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Хоохорын Бадамсүрэнгийн бор халзан үрээг 10 настай Б.Нямдорж унаж хурдлуулжээ

15. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Пүрвээгийн Эрдэнэбаярын 10 настай Э.Наранхүү унаж хурдлуулжээ

“Молор-Эрдэнэ” одонг Батсүхийн Наранхүү гардан авав. Дэлхийн их өв соёл, Үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон наадам, хурдан морины уралдааныг санаачилан ивээн тэтгэж, монгол адууны үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэсэн
“Монгол морь-4249”,”Морьтон Монгол-11125” Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөр Монгол хүний дархлаа болсон адууны өв соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, орон нутгийн салбар холбоод харилцан туршлага солилцоход оршино.
2015 оны Монголын хамгийн өндөр чансаатай эрлийз дээд насны хүлгүүд 2015 оны Монголын хамгийн өндөр чансаатай эрлийз дээд насны хүлгүүд