Мэдээ мэдээлэл

2013 онд Их хурд , Улс , Бүс ,Гиннесийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа

Монгол түмэн Монгол наадмын хөх тэнгэр доор морь, хүүхэд эсэн мэнд ирэхийг билэгдэн хурсан олноороо эвлэлдэн нэгдэж, эв эеийг дээдэлдэг билээ.

Нүүдэлчин монголчууд 1263 онд Адууны яам байгуулж байсан түүхт  750 жилийн ой 2013 онд тохиож, энэ ойн хүрээнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо  санаачилан  “11125 МорьтонМонголчуудын  Их жагсаал”, “Монгол морь” дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 4249 үндэсний хурдан морины уралдааныг домогт Хүйн долоон худагт амжилттай зохион байгуулсан юм.  

Дэлхийн Гиннесийн байгууллага Морьтон Монголчуудыг  хамгийн олон морь оролцсон уралдаан, хамгийн олон морьтоны жагсаал гэсэн 2 төрлөөр Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооснийг хүлээн зөвшөөрч Монголын хурдан морины түүх  шинэ хуудсаар баяжигдлаа.    

Монгол наадмын хөх тэнгэр доор хүүхэд, морь эсэн мэнд уралдахыг  билэгдэн хурсан олноороо эвлэлдэн нэгдэж, эв эеийг дээдэлдэг манай уяачид Үндэсний их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VI" уралдаан, хавар, зуны бүсийн үндэсний хурдан морины уралдаанд хүлэг морио сойн уралдуулсан юм.

17 дугаар жарны “Ялгуусан” хэмээх Модон морин жилийн босгон дээр Холбооны рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын хамгийн өндөр чансаатай  9 уяач, уралдаанч хүүхэд, азарга, их насны морийг шалгаруулан олон түмэндээ зарласан билээ.  

Өнгөрсөн Усан могой жилд зохион байгуулсан үндэсний хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьд, уяачдын амжилтыг товчоолон эмхтгэсэн “Монгол Улсын 2013 оны шилдэг хүлгүүд” ном, мөн “Өндөр чансаатай 9 уяач, уралдаанч хүүхэд, азарга, их насны морьдын зурагтай “хуанли”-ийг хэвлэн Интерном  ,Мир номын сүлжээ дэлгүүр , Улсын их дэлгүүрийн номын дэлгүүр,Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр Морины эдлэл хэрэгсэл , нэмэлт тэжээл борлуулдаг МорьтонГийнгоо , Монгол Адуу, Хан бүргэдэйгэсэн газруудаар Монголын ард түмэн, морь сонирхогчиддоо хүргэж байна.

Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх,  сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Модон морин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Лавлах утас :7016-1618


2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Шүдлэн) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Шүдлэн насны уралдааны фото/
ММСУХ-ны удирдлагууд Г.Батхүү агсны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч, үндэсний морин спортод хүнд гарз учраад байгаа билээ. 
2019 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА Д.Занабазар тэргүүнтэй "Дорнын унага" гал уяа