Мэдээ мэдээлэл

Хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгууд уралдаан зохион байгуулж болно.

Манай улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдоод аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.

Манай улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдоод  аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Түүнчлэн шүлхий өвчний тархалт хурдацтай байгаагаас болоод зарим аймгийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал ч зарлаад байгаа. Мөн үүний улмаас  Дүнжингарав хаврын бүсийн уралдаан, цаашлаад Өмнөговь, Өвөрхангай аймгуудад болох байсан Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудыг хориглосон. 
Гэвч хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгуудын хувьд орон нутгийнхаа Засаг дарга, Иргэдийн хурлын шийдвэртэй аймгийн хаврын уралдаануудаа хийх боломж нээлттэй байгаа. Үүнийг МУ-ын Засгийн газраас хориглоогүй.

Хорио цээрийн дэглэмтэй  аймгууд , Улаанбаатар хот, Төв аймгийн нутаг дэвсгэрт  ямар нэгэн  нийтийг хамарсан тэмцээн , уралдаан ,  хурал цуглаан зохион байгуулахыг засгийн газрын тогтоолоор хориглосон . Харин бусад аймгуудын тухайд орон нутгийнхаа удирдлагуудтай зөвшилцөлд хүрвэл зохион байгуулж болно.

Тэгэхээр дээрх хөл хорио тогтоосон газруудаас бусад газарт орон нутгийн Засаг даргын шийдвэртэй уралдаанууд зохион байгуулах нь нээлттэй. Гэхдээ зохион байгуулалтын өндөр түвшинд хийх нь хамгийн чухал. Шүлхий нь адуунд тусдаггүй ч адууны туурайгаар дамжин тархах боломжтой. Мөн тээврийн хэрэгслээр дамжина. Тиймээс хамгийн гол анхаарах зүйл бол эрүүл газраас эрүүл газарт очиж уралдах явдал юм. 
Зохион байгуулалтын өндөр түвшинд уралдах, уралдаанд оролцох эрх уяачдад маань нээлттэй байна.
 


 

Их насны түрүү, айргийн морьд тодорлоо Их насны түрүү, айргийн морьд тодорлоо
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Гансүхийн Хадбаатарын бор халзан үрээг уралдаанч хүү Э.Буянтогтох унаж түрүү магнайд хурдлууллаа