Мэдээ мэдээлэл

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа

1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд азаргыг уралдаанч хүү 10 настай Хишигжаргалын Содномдорж унаж түрүүлгэлээ

2.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дамбын Хишигжаргалын цагаан үрээг уралдаанч хүү 11 настай Пүрэвдоржийн Тэмүүжин унаж аман хзүүнд хурдлууллаа

3.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Базаррагчаагийн Сэр-Одын сартай хүрэн азаргыг уралдаанч хүү 11 настай Батсайханы Рагчаа унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чойдоржийн Содномын хар азаргыг уралдаанч хүү 12 настай И.Хадбаатар унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Улаанбаатар аймгийн Хан-Уул дүүргийн харьяат, Чидидоржийн Хишигбаатарын хээр азаргыг уралдаанч хүү  13 настай Батмөнхийн Сэлэнгэзаяа унаж айргийн тавд хурдлууллаа

6.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн сартай хүрэн азаргыг 11 настай Ц.Мягмардорж хүү унаж хурдлууллаа
7.Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул З.Хадбаатарын хээр азаргыг 15 настай С.Мөнхбаяр хүү унаж хурдлууллаа
8.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Б.Винтовын зээрд азаргыг 12 настай Д.Гансүх хүү унаж хурдлууллаа
9.Ховд аймгийн Дарви сумын уугуул, уяач Л.Халтарын зээрд халзан азаргыг 10 настай У.Тэмүүжин хүү унаж хурдлууллаа
10.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Г.Доржпүрэвийн сартай хүрэн азаргыг 13 настай Р.Сүхбат хүү унаж хурдлууллаа

ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны 2010 оны шилдэгүүдийн шалгаруулалт эхэлж байгаа тул салбар холбоод,тэргүүлэгч гишүүд, "ММСУХ -ны оны шилдэг шалгаруулах журмын" дагуу шилдэг холбоо,шилдэг уяач,шилдэг залуу уяач,шилдэг гал,шилдэг ивээн тэтгэгч,шилдэг хурдан морь унаач хүүхэд гэсэн номинацид нэр дэвшигчдийн тодорхойлолтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн
Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар улсын зөвлөлгөөн болов. ММСУХолбоо хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөлгөөнийг улаанбаатар хотноо 2012 оны 5-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.