Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Монгол Уяач-3000” зөвлөлгөөнийг зохион байгууллаа

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бодлого, үйл ажиллагаагаа гишүүддээ танилцуулж, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан цаашдын бодлого, үйл ажиллагаандаа гишүүд, уяачдын санал, бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” сумдын зөвлөлгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Төв, Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумдад хийгдсэн хийсэн бол энэ удаад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд”МСУХолбооны гишүүд уяачдын төлөөлөл оролцсон  зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, Ажлын албаны дарга Чулуунбатын Сарангэрэл, ММСУХ-ны ажлын алба,Монгол Улсын Тод Манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн, Бэгзсүрэнгийн Содномцог,  “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн Б.Нямдорж, Дэд тэргүүн Д.Зоригтбаатар  болон уяачдын төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцлоо.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан “Монгол уяач-3000” сумдын зөвлөлгөөний үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, уяачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцсон ажил хэрэгч ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тус зөвлөлгөөний үеэр ММСУХ “Гачуурт хурд” МСУХ-г батламжилж, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий морины зүтгэлтэн, уяачдыг “Уяачын алдар" одон, ММСУХ-ны 20 жилийн ойн тэмдгээр шагнасан юм.

 

Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв
ММСУХ ны төлөөлөгчид Булган аймагт ажиллаа. 2009 оны 12-р сарын 20 нд Булган аймгийн уяачдын зөвлөлгөөнд бүх сум багуудын төлөөлөл болсон 100 гаруй уяач оролцлоо.