Мэдээ мэдээлэл

Кентаки Дерби-д Супер Савер түрүүллээ

Хурдан морины хорхойтнуудын тэсэн ядан хүлээж байсан алдарт Кентаки Дерби өнгөрсөн баасан гаригт явагдаж өнгөрлөө.

Хурдан морины хорхойтнуудын тэсэн ядан хүлээж байсан алдарт Кентаки Дерби өнгөрсөн баасан гаригт явагдаж өнгөрлөө. Дэлхийн хамгийн эртний түүхтэй, алдартай уралдааныг үзэхээр 155,804 үзэгч цугласан нь урьд жилүүдийнхээс мэдэгдэхүйц өссөн тоо ажээ. Энэ нь 136 дахь удаагаа зохиогдож байгаа уралдааны түүхэнд 10 дахь удаагаа 150,000-с дээш үзэгч ирсэн тохиолдол болжээ. Дерби болон Оүкс-г үзэхээр нийт 258,430 хүн цугласан нь өмнөх жилийнхээс даруй 13000-р өссөн үзүүлэлт юм.


Кентаки Дерби-н 136 дахь уралдаанд төдийлөн тааварт байгаагүй Супер Савер хэмээх хүлэг түрүү магнайд хурдаллаа. Хурдан морины мэргэжилтнүүд дотор түүнийг түрүүлнэ хэмээн мэдэгдсэн хүн бараг байхгүй байсан юм. Харин зарим мэргэжилтнүүд 5-6 хавьд л ирэх байх хэмээн тааварлаж байв. Супер Савер-н эх нь бидний танил Эй Пи Инди-н төл гүү юм байна. Харин эцэг нь Мариа’с Мон хэмээх азарга ажээ.

 

 

 

Супер Савер нь олны тааврыг эвдэн түрүүлэхдээ 2 минут 4 секундын амжилт үзүүлжээ. Энэ нь өмнөх жилүүдийн түрүү хүлгүүдийн амжилтанд хараахан хүрэхээргүй байгаа юм. Өмнө нь орсон борооны улмаас уралдааны зам маш их шавар шавхайтай болсон байсан нь морьдын амжилтанд сөргөөр нөлөөлсөн нь гарцаагүй. Дашрамд сонирхуулахад Кентаки Дебри-н дээд амжилтыг алдарт Секретариат 1.59.40 гэсэн үзүүлэлтээр эзэмшдэг билээ.

 

 

 

Супер Савер-г алдарт уяач-дасгалжуулагч Тод Флетчер уяж сойн уралдуулсан байна. Тод Флетчер нь өнөөгийн хамгийн шилдэг уяачдын нэг бөгөөд энэ уралдаанд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байсан Эскиндаръя-г уяж байсан билээ. Тэрээр Эклипс Авардын Оны шилдэг уяач цолыг 2004, 2005, 2006, 2007 онуудад дараалан 4 удаа хүртэж байсан юм.


Мөн Супер Савер –г алдарт жоки Келвин Борел унаж уралджээ. Тэрээр ийнхүү сүүлийн 4 Кентаки Дерби-с 3 дахь түрүүгээ авлаа. Келвин Борел нь 2007 онд Стрийт Сенс, 2009 онд Майн Дат Берд-г унаж түрүүлсэн юм. Түүнийг өнгөрсөн жилийн Оны хүлэг цолны эзэн Рачел Александра-г унаж уралддаг гэдгийг манай хурдан морь сонирхогчид мэдэж байгаа биз ээ.

Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягийн Будхангайгийн улаан буурлийг уралдаанч хүү 14 настай Г.Баярхүү унаж түрүүлгэлээ