Мэдээ мэдээлэл

Уяачдын холбооны удирдах ажилтны III зөвлөлгөөн болов

ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөлгөөн өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар" танхимд боллоо. Өглөөний 9 цагт эхэлсэн уг зөвлөлгөөнд 20 аймаг, Гачуурт дүүргийн “Гачууртын хурд”, Багануур дүүргийн “Багануур” дүүргийн уяачдын холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж оролцов.


ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөлгөөн өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар" танхимд боллоо. Өглөөний 9 цагт эхэлсэн уг зөвлөлгөөнд 20 аймаг, Гачуурт дүүргийн “Гачууртын хурд”, Багануур дүүргийн “Багануур” дүүргийн уяачдын холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж оролцов. 
Уяачдын холбооны III зөвлөгөөнийг Монгол улсын УИХ-ын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд нээв. Үдээс өмнөх III зөвлөлгөөний хөтөлбөр ёсоор ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн: “Холбооны бодлого, үйл ажиллагаа, зөвшөөрөлтэй уралдааны зохион байгуулалт, хурдан морины эрсдэлийн үнэлгээ, салбар холбоодын эрх үүрэг”, ”дэлхийн адууны баяр, Үндэсний хурдан морины уралдааныг гиннесийн номонд бүртгүүлэх, монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх”,  ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай “Монгол уяачийн ёс зүйн дүрэм”, Монголын аюулгүй ажиллагааны зөвлөх инженер Ж.Баттөгс “Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас”  сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, түүнтэй холбогдуулан төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн зөвлөгөөний үеэр Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Вирус Судлалын Лабораторийн эрхлэгч Р.Одбилэг “Адуунд түгээмэл тохиолдох халдварт өвчнүүд”, Ерөнхий эмч, доктор С.Сугар “Адууны худалдаа арилжаанд тохиолдох эрсдэл бүхий халдварт өвчин”, “Ветнет” ТТБ-ын тэргүүн, малын эмч Л.Цэрэндорж “Адууны халдварт өвчин” сэдвээр товч мэдээлэл өгөв.
Үдээс хойшхи хөтөлбөр ёсоор Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б. Жавзанхүү “Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах” , Үндэсний их баяр наадмын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар Монгол улсын УИХ-ын дэд даргын хуулийн бодлогын зөвлөх Сарангэрэл нар дараахи сэдвээр мэдээлэл өгөв.
ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөлгөөнөөр монголын үндэсний хурдан морины уралдааны олон чухал асуудлыг авч хэлэлцэв. Түүн дотроос хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр олон санаа гарлаа. Унаач хүүхдийг хамгаалахын тулд 1-рт зөвшөөрөлгүй уралдааныг таслан зогсоох, уралдааны замыг стандартын болгоход оршино гэв.
ММСУХ-ны морин уралдааны бодлогоо 3 ангилалаар тодорхойлсон.
1-рт Монголын үндэсний хурдан морин уралдаан. Энэ уралдаан бол монголын үндэсний өв соёлоо хамгаалж, монгол морьдоо уралдуулах. Монгол морьдоо монгол хүүхэд нь унаж уралдах.
2-рт Эрлийз морьдын уралдаан. Энэ уралдаан бол спортын чиглэлээр мэргэжлийн сертифакттай  хүүхэд унаж уралддаг байх.
3-рт Морин тойруулгын уралдаан буюу цэвэр цусны морьдын уралдаан. Энэ уралдаанд мэргэжлийн морь унагч буюу “Жокей” унаж уралдах.
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн салбар холбоодын тэргүүн нарийн бичгийн дарга нартаа хандаж:
1. Уралдааны зохион байгуулалт, сахилга бат, дэг журамыг дээд зэргээр сайжруулах
2. Хурдан морь унаач хүүхдийг заавал хамгаалалтын хувцастай уралдаанд оролцуулах
3. Аймгийн орон нутгийнхаа хэжээнд зөвшөөрөлгүй уралдааныг хориглох, хориглосон шийдвэрээ заавал албан тоотоор хүргүүлэх
4. Уралдааны замыг уралдаан зохион байгуулах комисс урьдчилан үзэж, шаардлага хангасан тохиолдолд бичгээр зөвшөөрөл олгож уралдааныг эхлүүлэх
5. Хурдан морь унаач хүүхдийн эцэг эхээс зөвшөөрөлийг бичгээр авч, хуулинд заасан насны хүүхдээр морь унуулах 
6. Монголын үндэсний их өв соёл болсон үндэсний хурдан морины уралдаан, түүний мөн чанарыг орон нутгийнхаа ард иргэдэд зөв ойлгуулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулах.
 

Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас
Хамгаалалтын хувцас гэдэг бол 100% хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж чадахгүй ч гэсэн хүнийг осол аюулаас хамгаалалтын хувцас л хамгаалдаг. Хамгаалатын хувцасыг зөв өмсөж хэвшсэн хүн 6 долларын хөрөнгө оруулалтыг өөртөө оруулдаг гэсэн гадны судалгаа байдаг. Маргааш төлөх их мөнгө, муу үр дагаврыг өнөөдөр багасгадаг зүйл бол хамгаалалт хувцас. Энэ талаар аймгийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар санал бодлоо солилцож унаач хүүхдийг хамгаалах ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж ажиллахаар болж, уяачдад энэ талын ойлголтыг сайн өгөхөөр болов. Өвлийн улиралд монголд морь уралдахгүй дүрэмтэй. Гэвч зөвшөөрөлгүй уралдаан хийдэг, уяачдад мөнгө амладаг уралдаан өвөл болдог боллоо. Энэ уралдаанд морь уралдуулсан уяачдад ёс зүйн хариуцлага өгч байхаар ёс зүйн дүрмийг санаачилж IIIзөвлөлгөөнд ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай танилцуулав.  
Баяр наадмын тухай хуулийг тойрсон санал санаачлагууд
Удирдах ажилтны III зөвлөгөөнөөр  Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй холбоотой асуудлаар харилцан ярилцаж санал солилцов. Хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл дээр аймгуудын салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар санал бодлоо чөлөөтөй ярилцаж хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тухайд уяач, морины эзэн, эцэг эхчүүд харилцан адил хариуцлага хүлээх, Улсын баяр наадамд тэр бүр оролцож чаддаггүй хөдөөгийн уяачдын хөдөлмөрийг үнэлж, улсын цол хэргэмд тооцуулах зорилготой бүсийн уралдааныг хассан нь тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэж,  Мөн шинээр бий болж буй Дархан тод манлай уяач цолны болзлын 12 түрүү эсвэл 24 айраг гэснийг өндөрсгөж 40 түрүү, эвсэл 80 айраг байхаар санал орууллаа. Түүнчлэн улсын цол олгохдоо нийт амжилтын 50 буюу түүнээс дээш хувь нь дээд нас азарга, их насны морь байна гэсэн заалтыг оруулахаар болов. Орон нутагтаа морь сайн уясан ч улс, бүсийн уралданд тэр бүр /газар нутгийн байршил/очиж оролцож чаддаггүй аймагтаа өндөр амжилт үзүүлсэн өөрөөр хэлбэл аймгийн алдартаас дээгүүр энтэй уяачид байдаг гэсэн санал олон аймгийн удирдлагаас гарч аймгийн Манлай уяач гэсэн шинэ цолыг бий болгож, 12 түрүү эсвэл 24 айраг хүртсэн уяачдад дээрх цолыг олгож байх саналыг дэвшүүлэн оролцогчдын 100 хувийн дэмжлэгийг хүлээсэн юм.
 

Гиннесийн хос амжилтыг эвдэх Дэлхийн адууны баяр
Зөвлөлгөөнөөр хэлэлцсэн нэг асуудал бол Дэлхийн адууны баяр, Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750  жилийн ой, монголын үндэсний хурдан морины уралдааныг  Гиннесийн номонд бүртгүүлэх уралдааныг  зохион байгуулах явдал юм. Эдгээр том үйл явдалууд нь Монгол улсын нэр хүндийг дэлхий дахинд сайнаар сурталчилах, олон жуулчдыг монгол оронд авчрах хэрэг болно гэж үзэж байгаагаа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн онцолж хэлэв. Дэлхийн адууны баярыг ММСУХ 2013 оны  8 сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар хугацааг ярилцаж, болох газрыг холбооны тэргүүлэгчдийн хурлаараа эцэслэн тогтохоор болов. Энэхүү үндэсний хурдан морины уралдааныг   Гиннесийн номонд бүртгүүлэхэд салбар холбоодоос  оролцох уяач, унаачид морьдын тухай зурагт ном хийж хэвлүүлнэ. Энэ номонд орох уяач, унаачид морьдын  фото зураг, бусад мэдээллийг  7-р сарын 15 гэхэд  төв холбоонд багтаан өгөхөөр болов.  2006 онд Колумб улсад цэцгийн баяраар 8233 морьтон жагсаж Геннисийн амжилтанд бүртгүүлж байжээ. Тэгвэл морьтон монголчууд  монгол үндэснийхээ  дээл хувцасыг өмсөж монголын нүүдэлчдийн соёл, уламжлал, цог хийморийг илтгэсэн 10,000 морьтон монгол хүн  жагсаж, Геннисийн номонд бүртгүүлж  Өөрөөр хэлбэл Монгол улс нэг дор Геннисийн номны хоёр амжилтыг эвдэж болохоор байна. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо эдгээр амжилтыг тогтоохоор салбар холбоодтойгоо санал бодлоо солилцож ажиллахаар боллоо. Энэ зөвлөлгөөний үеэр Өвөрхангай аймгийн салбар холбоо 1500 морь уралдуулж гиннесийн номонд бүртгүүлнэ гэсэн яриа гадуур гарсаныг , Сүхбаатарын тэргүүн Ч.Гансүх, Баянхонгор аймгийн тэргүүн Мөнх-Эрдэнэ нар  Өвөрхангай аймгийн салбар холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнгээс  асууж лавласан юм. Ю.Үнэнбүрэн: “....Бид бол гиннесийн уралдаан хийхгүй, бүсийн уралдааны үеэр  орон нутагтаа зарласан уралдаанаа бол хийнээ...”   
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Аймаг орон нутгийн салбар холбоод, Холбооны бодлого, шийдвэр, дүрмийн хүрээнд ажиллаж байхыг салбар холбоодын тэргүүн нарийн бичгийн дарга нарт сануулж, цаашид холбооны өгсөн үүрэг даалгавар, хамтран ажиллах гэрээний заалтууд, салбар холбоодын ажил дүгнэх журмыг мөрдөж, зохион байгуулалтай, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг даалгав.


Шилдгүүд Хонконгоос туршлага судална
2012 онд ажил үйлсээрээ сайн ажиллаж, холбооны бодлог, үйл ажилагааг орон нутагт хэрэгжүүлэхэд сайн ажилласан  Сэлэнгэ, Сүхбаатар,  Дорнод аймгийн МСУХ-ны удирдлагуудыг Хонг Конгт  айлчилж орчин үеийн сонгомол морин уралдааны  үзэх, туршлага судлах  эрхийн бичгээр шагнав. 
ММСУХ-ны IIIзөвлөлгөөнөөс 5 заалт бүхий зөвлөмж гарав

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан шүдлэнгийн уралдааны албан ёсны цуваа 1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Б.Тэмүүлэнгийн хээр үрээг уралдаанч хүү Анхбаяр унаж түрүү магнай хурдлууллаа
"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 12 настай уралдаанч хүү М.Билгүүнтөгс унаж түрүү магнайд хурдлууллаа