Мэдээ мэдээлэл

“Молор-эрдэнэ” одонг Монгол улсын гавьяат малчин, монгол улсын Тод манлай уяач, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүүд олгов.

Монголын хурдан морины үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм үйлстэнд жилдээ нэг удаа олгодог ММСУХ-ны дээд шагнал “Молор-эрдэнэ” одонг 2012 онд Монгол улсын гавьяат малчин, монгол улсын Тод манлай уяач, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүүд олгов.

Монголын хурдан морины үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм үйлстэнд жилдээ нэг удаа олгодог ММСУХ-ны дээд шагнал  “Молор-эрдэнэ” одонг  2012 онд Монгол улсын гавьяат малчин, монгол улсын Тод манлай уяач, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүүд олгов. Энэхүү нэр хүндтэй шагналыг  хурдан хүлэг морь уяж сойх уяачдаас Хардэл жанжин бэйс Пүрэвжав, Данзаннямын Даваахүү нар гардан авлаа. 
Данзаннямын Даваахүү 1968-1971онд хугацаат цэргийн алба хааж байхдаа хурдан морь уяж  Дорнод аймгийн наадамд их насны хээр морь айргийн дөрөвт хурдлуулж  хурдан морь уях амжилтын гараагаа эхэлж,  зөвхөн улсын наадамд  21 жил  хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулжээ. Үүнээс  10 азарга, 4 их нас, 1 соёолон, 1 шүдлэн, 2 даага түрүүлгэж, 9  азарга аман хүзүү, 3 их нас, 11 соёолон, 6 хязаалан, 5 шүдлэн, 5 даага аман хүзүүнд хурдлуулжээ. Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд 2 азарга түрүүлгэж, Бүсийн уралдаанд 1 азарга, 1 их насны морь, 2 соёолон түрүүлгэж, 1980  онд Ардын хувьсгалын 59 жил ойгоор улсын наадмын 3 түрүү, 2 айраг авч үнэмлэхүй амжилтыг тогтоож байжээ. 1979 онд улсын наадамд азарга, их насны морь түрүүлгэсэн бол 1978 онд  улсын наадамд их насны морь түрүүлгэж, аман хүзүүнд хурдлуулсан сод амжилтыг тогтоож байсан 20-р зууны манлай уяач.
 Данзаннямын Даваахүү нь хурдан морь уяж сойхоос гадна олон залуу уяачдыг дагалдуулан сургаж, олон уралдааныг ивээн тэтгэж, хурдан удам, угшлийн адууг өсгөн үржүүлж байгаа уяач юм. Монголын Морин Спорт Уяачдын Холбоог анхлан санаачлагчдын нэг бөгөөд ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллаж байдаг ахмад уяачдын нэг юм. 

 

 

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын Цэндбаатарын хээр үрээг уралдаанч хүү Г.Хүслэнбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа