Мэдээ мэдээлэл

“Алтан морь” шагналын эзнээр НМСУХолбооны Тэргүүн М.Мөнхбаясгалан тодорлоо

Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морины зүтгэлтэнд жилд нэг удаа олгодог Азийн Морин Уралдааны холбооны дээд шагнал “Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон билээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгогдож байх юм.

Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын эрхэм гишүүн Батсүхийн Наранхүү авч байсан билээ. Мөн "Арвагар хээр” МСУХ-ны нарийн бичиг Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн , МУТМУяач Дашзэвэгийн ДАГВАДОРЖ, МУ-ын гавьяат барилгачин МУТМУ Пүрэвийн МЭНДБАЯР , МУТМУяач ММСУХ-ны ,Дэд ерөнхийлөгч Хадбаасангийн Бат-Эрдэнэ, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн  МУТМУяач Д.Цэрэнжигмэд нар “Алтан морь”-ны эзэд болцгоож байсан бол энэ жилийн "Алтан морь"-ны эзнээр Сэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн гол цөм нутаг буюу одоогийн Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Талын хүлэгч галын уяач Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Мэндбаярын Мөнхбаясгалан тодорлоо.

2014 онд ММСУХ-ноос “Алтан морь” шагналыг Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгох тухай гаргасан санал, санаачилгыг хүлээн авч,  Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгон 2 жил тутам олгож байхаар шийдвэрлэсэн юм “Алтан морь” шагнал ногоон хаш чулуун дээр эртний Монгол хаадуудын элч төлөөлөгчдөө олгодог итгэмжлэл /Алтан гэрэгэ/-ийг алтаар шарж суулган, түүн дээрээ Азийн морин уралдааны холбооны билэгдлийг цул мөнгөөр цутган, өмнө нь Эртний Хүннүгийн үеийн олдвор болох Мөнгөн морийг мөнгөөр цутган монгол хүний ур ухааныг шингээсэн бүтээл билээ

 М.Мөнхбаясгалангийн монгол наадмын түүхэнд алтан үсгээр бичигдэх нэгэн бахархалт үйл явдал бол  Их Монгол Улс байгуулагдсаны 802, Ардын хувьсгалын 87 жилийн ой үндэсний их баяр наадмаар их насны морьдын уралдаанд “Бүлтэн халтар” морь нь айргийн тавд хурдалж улмаар ХХ зууны нэрт уяач Нэрюүгийн Доноодой, Доноодойн Гал, ХХI зууны эхэн үеийн ММСУХ-г үүсгэн байгуулагчийн нэг Монгол Улсын Манлай Уяач Галын Баттөмөр, Мэндбаярын Мөнхбаясгалан /Доноодойн Галын зээ хүү/ гээд Монгол төрийн их баяр наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан цор ганц айл билээ. 

Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо гэх өнөр айлыг амжилттай удирдан яваа М.Мөнхбаясгаланд ММСУХ-ны тэргүүн, тэргүүлэгчид, морио дээдэлдэг монгол хүн бүрийн өмнөөс халуун баяр хүргэж цаашдын их үйлст амжилтын дээдийг ерөөе

Наадамчин олон Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээлээ Наадамчин олны хамгийн ихээр сонирхон үздэг, тоосонд нь дарагдвал тэр жилдээ хийморьтой явдаг гэж бэлгэддэг Соёолон насны морьдын уралдаанд
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Монгол Уяач-3000” зөвлөлгөөнийг зохион байгууллаа Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бодлого, үйл ажиллагаагаа гишүүддээ танилцуулж, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан цаашдын бодлого, үйл ажиллагаандаа гишүүд, уяачдын санал, бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” сумдын зөвлөлгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлсэн билээ.