Мэдээ мэдээлэл

Азийн морин уралдааны холбооны 34-р хурал Турк улсын Истанбулд хотод боллоо

Хүлэг морьдын туурай чимээ... айл айлын уяанаас хүүхдийн гийнгоо цангинах зун цаг. Ийм л цаг доор Монголын уяачдын холбооны төлөөлөгчид Турк улсыг зорьсон юм.

Хүлэг морьдын туурай чимээ... айл айлын уяанаас хүүхдийн гийнгоо цангинах зун цаг. Ийм л цаг доор Монголын уяачдын холбооны төлөөлөгчид Турк улсыг зорьсон юм. Учир нь Турк улсын хамгийн том хот болох Истанбулд Азийн морьтонгууд 34-р хурлаа хийхээр товлосон байлаа. Энэ хуралд морьтон монголчуудын төв байгууллага  уяачдын холбооны төлөөлөгчдыг залсан заллага Азийн морин уралдааны холбооноос ирсэн юм. Монголын уяачдын холбоо 2010 онд энэ  холбооны гишүүн орноор элсэж байсан түүхтэй. 
Буянт-Ухаагаас ниссэн агаарын хөлөг замдаа Киргизийн нийслэлд түр буудаллаад 10 гаруй цаг ниссээр Истанбулын нисэх буудалд газардсан юм. Турк улс нь газар зүйн хувьд евроазийг холбон оршдог газар нутгийн ихэнх нь далай тэнгисээр хvрээлэгдсэн цаг агаар нь дулаан учраас тvvнийгээ дагаад аялал жуулчлал, газар тариалан хєгжсєн ийм улс юм билээ. 
Азийн морин уралдааны холбооны  34-р хуралд дэлхийн 38 орны 1200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж түүний дотор Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн,  тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, ММСУХ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатар, Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Б. Батсайхан нарын  бүрэлдэхүүнтэй  төлөөлөгчид  оролцсон юм. Дэлхийн 38 орны 1200 гаруй зочид төлөөлөгч оролцож, улс орон бүрийн төлөөлөгчдийн тэргүүн нарыг төрийн далбааны хамт хүндэтгэлийн суудалд залсан юм.  Туркийн “Жокей” клубын тэргүүн, Азийн Морин уралдааны холбооны ерөнхийлөгч Кожа Сато, Туркийн Хөдөө аж ахуйн сайд нар 34-р хурлыг нээж үг хэлнэ билээ. 34-р хурлын хөтөлбөрийн хүрээнд   цэвэр цусны адууны бүртгэл, морин уралдааныг үзэгчдэд хүргэхэд  тоон системийн орчинг бий болгох, хорио цээр, хил гаалийн асуудал  гэх зэрэг  олон асуудлыг хэлэлцэж орон орны морины зүтгэлтэн,  эрдэмтэд санал бодлоо солилцсон дулаан уур амьсгалтай хурал болж өндөрлөсөн юм. 4 хоног үргэлжилэх хурлын хөтөлбөрийн хүрээнд Турк улсын адууны хөгжилтөй танилцах завшаан бидэнд олдсон юм. Турк улсад Англи , Араб адууг тусгайлан хөгжүүлдэг юм билээ. Цэвэр цусны Англи адуугаа Туркийн “Жокей” клуб,  Араб адуугаа хөдөө  аж ахуй яамныхаа харьяанд өсгөж үржүүлдэг гэж тайлбарлаж байсан.

2011 оны 11-р сард Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Шинэ Зеланд улсын иргэн Гай Сержант  монгол улсад хүрэлцэн ирж Монголын Морин Спорт, уяачдын Холбооны үйл ажиллагаатай танилцаж, Монгол улсын шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдтой албан ёсоор ажил хэргийн  уулзалтуудыг  зохион байгуулж байсан билээ. Э Гай Сержант  Монгол, Катарын морин уралдааны өнөөгийн хөгжлийн тухай илтгэлийг тавьсан юм.  Тэрээр монгол орон бол дэлхийн морин уралдааны тэргүүлэх орон болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.  Монголын Морин Спорт Уяачдын  холбоо  нь  Хонг Конг, Солонгос, Малайз, Сингапур зэрэг орны  хэмжээнд хүрч бодлого  үйл ажиллагаа явуулж  байгаа сайн ажиллагаатай холбоодын нэг гэж илтгэлдээ дурдсан юм. Мөн энэ хурлын үеэр Монгол улсыг Азийн морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орноор элсүүлж байгааг  албан ёсоор зарласан билээ. Ийнхүү Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо богино хугацаанд чамгүй сайн ажиллаж, гадаад харилцаагаа хөгжүүлснээр Ази морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болж,  мэргэжлийн холбоо болтлоо өсөн хөгжиж чадсан юм.  34-р хурлаар яригдсан гол асуудлуудын нэг  сүүлийн үеийн эдийн засгийн хямрал зарим орны морин уралдааны үзэгчдэд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэн ярьж байлаа. Энэ ч  үүднээс гар утаснаасаа, Facebook, интэрнэтээс  үзэх боломжийг бүрдүүлэх талаар онцолж ярина билээ. Дэлхийд болдог  бооцоот  тоглоомын 5 хувийг морин уралдаанаас олдог гэсэн судалгааг гаргаж тавьж байсан. Өөрөөр хэлбэл  дэлхийн хүмүүс бооцоот тоглоомоос 100 доллар олдог гэж бодоход 5-н долларыг нь морин уралдаанаас олдог гэж байсан. Мөн хурлын үеэр морин уралдаан, эмчилгээ, сувилгааны чиглэлээр  бизнесийн үйл ажиллагаа явуулдаг пүүс компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргадаг. Энэ удаа ч мөн олон пүүс компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ гаргасан байлаа.  Азийн морин уралдааны холбооны бага хуралд оролцож байгаа улс  орнууд  бага хурлыг зохион байгуулж байгаа тухайн улс оронд дурсгалын зүйл гардуулдаг уламжлалтай. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо "морин хуур" хөгжим, мөнгөн аяганы хамт  зохион байгуулагч  Туркийн "Жокей" клубийнханд  дурсгасан билээ.  Турк улсын нийслэл Истанбул хот нь "bosphorus" сувгаар  Ази Европийг холбодог ч нөгөө талаараа Ази-Европийг  заагладаг газар нутгийн онцгой  тогтоцтой улс юм билээ. 

 

Хамгийн азтай уяач Турк улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа Монголын уяачдыг халуун дулаан баярт умбуулдаг уяачдын шинэ жилийн цэнгүүнийг Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2 дахь удаагаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ. 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.