Мэдээ мэдээлэл

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ жилийн хаврын хоёр дахь бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсын Засгийн газрын тогтоолтой хаврын говийн бүсийн хурдан морины уралдаан 2012 оны гуравдугаар сарын 11-ний ням гарагт Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ жилийн хаврын хоёр дахь бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Азарга 124
1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы халтар азарга гарсан цагаасаа эхлэн өнгөлсөөр хол түрүүлж, наадамчин олныг баясгав. Дүнжингаравт мордуулалгүй дан уяагаар уралдсан энэхүү халтар азаргыг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, "Дорнын унага" галын ААУяач Түвдэнжаажидын Батзориг уясан байна.

2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, УИХ-ын гишүүн, МУТМУяач Гаваагийн Батхүүгийн соёмбо зээрд. Дүнжигаравт хоёр жил дараалан аман хүзүүдсэн Соёмбо зээрд нь Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд 2011 оны Нүүрэнтэйн их хурдад мөн аман хүзүүдээд байсан бол ийнхүү бүсийн наадамд дөрөвдэхээ аман хүзүүдлээ. Үүнээс гадна өнгөрсөн жил эзнийхээ унаган нутаг Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд түрүүлснийг уншигчид маань санаж буй биз ээ. Соёмбо зээрдийн уяа сойлгыг Төв аймгийн Баянцагаан сумын харьяат НАУяач Цэндээхүүгийн Батболд тааруулдаг юм.

3. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, ААУяач Цэдэвдоржийн Энхбатын хүрэн. Өнгөрсөн жил соёолон насандаа АХ-ын 90 жилийн ойд долоод хурдалсан хавчиг хүрэн азарга нь хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт мөн долоод хурдалсан билээ.

 4. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Жоки Клубын уяач Гантөмөрийн Дашзэвэгийн зээрд халзан. Халзан азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Б.Баатарчулууны унаган эхтэй, Тод манлай уяач С.Ганхуягийн адууны Тойруулга эцэгтэй хавчиг азарга бөгөөд өнгөрсөн жил соёолон насандаа  Дүнжингаравт наймаар хурдалж, давхар уяагаар “Нүүрэнтэйн их хурд 2011” зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан билээ.  Өнөө жилийн хувьд Багануур дүүргийн "Нүүрэнтэйн хурд 2012" уралдаанд аман хүзүүдсэн бөгөөд Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Бага Хэнтийн бүсийн алдарт уяач Мөнхсүхийн Батбилэг уяж хурдлуулжээ.

5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, "Дорнын унага" галын ААУяач Түвдэнжаажидын Батзоригийн шагай хул. Хул азарга нь өнгөрсөн жил Цагаан хөтөлд болсон өндөр бооцоот уралдаанд айрагдаж байсан бөгөөд аймаг сум орон нутгийн наадамд олон түрүүлж айрагдсан хурдан буян билээ. Улсын наадамд ч гэсэн өнгөнд зарлагдаж байсан удаатай хурдан ажнай.

6. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Батмэндийн Хоролбатын Буурал азарга зургаадугаарт хурдаллаа. Буурал азарга Дүнжингарав уралдааны өмнөх шинийн дөрвөний бооцоот уралдаанд аман хүзүүдсэн. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын унаган адуу уяач Түмэндэлгэрийн  Их баяр. 

7. Төв аймгийн Баян сумын уугуул, Агт эрдэнэ галын уяач Долцонгийн Мөнхцогийн цоглог зээрд. Зээрд азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Далантайн унаган адуу бөгөөд 2009 онд соёолондоо улсад зургаалж, давхар уяагаар Баянхонгорын даншигт айрагдаж байсан бол зургаан настай хавчиг азарга Дүнжингаравт арваар хурдалж, улсад айрагдаж, Их хурдад наймаар хурдалсан билээ. Өнгөрсөн жилийн хувьд АХ-ын 90 жилийн ойд долоод хурдалж, давхар уяагаар зүүн бүсийн даншигт айрагдсан энэ цагийн цуут хурдан хүлгүүдийн нэг. Хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт арван хэдээр хурдалсан зээрд цоглог зээрд ийнхүү хаврын бүсийн хоёр дахь уралдаанд долоод хурдаллаа. Уяа сойлгыг нь МУМУяач Дондогийн Оюунбилэг тааруулдаг билээ.

8. Төв аймгийн Лүн сумын уугуул, Агт эрдэнэ галын ААУяач Базардарийн Баасанбазарын тогоруу саарал. Саарал азарга нь МУАУяач Г.Ганбатын унаган адуу бөгөөд, тогоруу угшилтай хүлэг. 2010 онд Эрдэнэт их хурд төвийн бүсийн уралдаанд айрагдаж, өнгөрсөн жил Дүнжингаравт долоод хурдалж байсан хурдан ажнай. Уяа сойлгыг нь МУМУяач Дондогийн Оюунбилэг тааруулдаг билээ.

Их нас: 164
1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул ААУяач Пэлжээгийн Одонбаатарын цавьдар. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Түмэндэлгэрийн Ихбаярын уясан энэхүү  цавьдар морь нь Сүхбаатар аймгийн угшилтай бөгөөд шинийн гурваны өндөр бооцоот уралдаанд зургаад хурдалж, давхар уяагаар Дүнжингаравт 9-д орсон  бол гурав дахь давхар уяагаар ийнхүү хаврын бүсийн уралдаанд түрүү магнайд хурдаллаа.

2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай Констракшн" ХХК-ийн захирал, МУМУяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн. Хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт арваар хурдалсан хүрэн морь нь соёолон насандаа Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж байсан гэдэг.

3. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, Босоо хүлэг галын уяач Цогтын Бат-Энхийн зээрд. Зээрд морь нь хаврын тэргүүн сарын шинийн гурванд болсон өндөр бооцоот уралдаанд аман хүзүүдсэн билээ. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын МУМУяач Г.Дамба агсаны унаган адуу.

4. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, "Ойгон нуур энерги" ХХК-ийн захирал, ААУяач Банзрагчийн Отгонбаатарын халтар.

5. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Босоо хүлэг галын МУТМУяач Цогтын Батсайханы бор. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул "бор" хэмээх Уханы унаган адуу бөгөөд 2009 онд Дүнжингаравт айргийн дөрөвт хурдалж, Сэлэнгийн хаврын бүсд түрүүлж, 2010 онд Дүнжингаравт айрагдсан довтой хүлэг. Үүнээс гадна 2009 оны улсын наадамд наймаар хурдалж, давхар уяагаар Баянхонгорын Ламын гэгээний даншигт аман хүзүүдэж байсан билээ.

6. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Босоо хүлэг галын МУТМУяач Дашдоржийн Мөнхбатын хүрэн морь. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Амгалангийн унаган энэхүү морь нь сум орон нутгийн наадамд олон түрүүлж, айрагдсан хурдан буян билээ. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 30 жилийн ойд айргийн гуравт хурдалж байсан.

7. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын гавьяат барилгачин Пүрэвийн Мэндбаярын хар морь. Д.Онон тод манлайн унаган энэхүү хар морь нь өнгөрсөн жилийн хаврын бүсийн 2 том уралдаанд /Дүнжингарав, Булганхангай/ түрүүлээд байсан өнөө өнөө жилийн хаврын бүсийн 2 том уралдаанд /Дүнжингарав, Өмнөговь/ хоёуланд нь долоогоор хурдаллаа.

8. Өвөрхангай аймгийн Сант сумын уугуугл, ААУяач Зинаамидэрийн Санчирын шарга морь. Шарга морь нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ААУяач "өндөр" хэмээх Чулууны унаган адуу.

9. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, ААУяач Чоймболын Дэмчигцоодолын цэгээн. Цэгээн морь нь өөрийн унаган адуу бөгөөд 2007 онд хязаалан насандаа Дундговь аймгийн баяр наадамд түрүүлж, 2008 онд соёолон үрээ айрагдаж байсан хурдан ажнай. Мөн түүнчлэн 2007 оны Говь шанхад долоод хурдалж байсан билээ.

Соёолон: 140
1. Төв аймгийн Жаргалант сумын уяач Баасандолгорын Батаагийн бор.  Энэ үрээ  нь хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт түрүүлээд байсан бол давхар уяагаар дахин түрүүлж түмэн олноо баясгалаа. Бор үрээ нь Дорнод аймгийн Баяндун сумын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн "Хараагийн хурд" уралдаанд түрүүлж, өнөө жилийн Хараагийн хурдад аман хүзүүдсэн хурдан буян юм байна. Уяач сойлгыг нь Төв аймгийн Борнуур сумын ААУяач Сайнзаяа тааруулжээ.

2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУТМУяач Дагвадоржийн Ганбаатарын Шарга. Шарга үрээ нь 2003 оны Архангай аймгийн 80 жилийн ойд шүдлэн түрүүлж байсан шарга азарганых нь төл бөгөөд өнгөрсөн жил Тамирын хурдад айрагдаж, өнөө жил Дүнжингаравт долоод хурдлаад байсан билээ.

3. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, "Монгол госфитал ХХК"-ийн захирал, Мөрнэрэнгийн Энхсайханы цавьдар. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул "хамба" Амраагийн унаган цавьдар үрээ нь өнгөрсөн жил төрийн их баяр наадамд айргийн тавд хурдалсан билээ. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Шийрэвийн Төмөрхуяг уяж сойдог билээ.

4. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Эрдэнэбулганы халтар. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, "Дорнын унага" галын ААУяач Түвдэнжаажидын Батзориг уяжээ.

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУТМУяач Дагвадоржийн Цэрэнжигмэдын Халтар. Халтар үрээ нь Цэрэнжигмэд манлайгийн зандан хүрэн /2004 онд улсад айрагдаж байсан/ азарганых нь төл бөгөөд өнгөрсөн жил Тамирын хурдад айрагдаж, хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт есөөр хурдлаад байсан билээ.

6. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, "Уулс триед ХХК"-ийн захирал Төмөрбаатарын Галбадрахын борлог. Борлог үрээ нь хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт наймаар хурдалсан билээ.

7. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, "Орд гео" ХХК-ийн захирал Бат-Очирын Саранхүүгийн хонгор халзан. Хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт айргийн таваар хурдлаад байсан халзан үрээ нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил сумынхаа наадамд түрүүлж, Дорноговийн 80 жил, зүүн бүсийн уралдаанд арав гаргаж орсон хурдан ажнай. Уяа сойлгыг нь МУМУяач Дондогийн Оюунбилэг тааруулдаг билээ.

9. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, ААУяач Дэмчигцоодолын Эрболды хар. Хар үрээ нь өнгөрсөн жил Говьшанхад шүдлэн түрүүлсэн бөгөөд өнөө жил хязаалан үрээ ийнхүү соёолонтой уралдаж наймаар хурдаллаа. Эрболдын хязаалан загал /Говьшанхад таваар хурдалсан/ нь 12-т хурдалсан гэнэ.

10. Өвөрхангай аймгийн Сант сумын “Хонгорын хурд” галын уяач Сумьяасүрэнгийн хүрэн. Хэдхэн хоногийн өмнө Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлсэн билээ.

 Эрлийз  
1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, "Урьхан санаа" ХХК-ийн захирал Баярмагнайн Ганбатын хар. Хар үрээ нь олноо Бандгай хэмээн алдаршсан МУТМУ Сумъяасүрэнгийн Ганхуягийн унаган адуу.

 2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат МУТМУ Дагвадоржийн Цэрэнжигмэдийн зээрд.  Зээрд азарга нь 2008 оны Алтандарь овооны төрийн их тахилга уралдаанд шүдлэн насандаа айрагдаж, 2009 онд хязаалан үрээ улсын наадамд айрагдаж, Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн их хурдад түрүүлж, 2010 онд Дүнжингаравт аман хүзүүдэж, шигшмэл морьдын ИХ ХУРД уралдаанд соёолон азарга зургаад хурдалж байсан өнөө жил долоон настай идэрхэн хүлэг Дүнжингаравын дэвжээнээс хоёр дахь айргаа хүртээд байсан бол хаврын бүсийн хоёр дахь уралдаанд дахин айрагдаж, аргагүй хурдан хүлэг гэдгээ баталлаа. МУТМУяач Дагвадоржийн Цэрэнжигмэд сөнгө зээрд гэдгээр нь Монголын морь сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ.

3. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн дэд захирал Ганзоригийн Тэмүүлэнгийн сартай зээрд. Зээрд үрээ нь 2010 оны "Эрдэнэт их хурд" төвийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ айрагдаж, өнгөрсөн жил  Эрдэнэт мандал уулын наадамд аман хүзүүдэж, хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт таваар хурдлаад байсан билээ. Төв аймгийн Лүн сумын уугуул МУМУяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн унаган сартай хүрэн үрээг МУТМУяач Сумъяасүрэнгийн Ганхуяг уяжээ.

4. Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Дэлгэрсуурийн Учралбаярын  хүрэн халзан. Максын унаган хос арвай тамгатай энэхүү халзан үрээ нь хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравт хүүхэдгүй гурваар ороод баяр наадмын тухай хуулийн дагаа таван байр ухарч наймд баригдсан билээ. Халзан үрээг Дэлгэрсуурийн Уртнасан уяж, долоон настай Дөлгөөн хүү унажээ.

5. Төв аймгийн Лүн сумын харьяат "Итгэлт орших" группийн ерөнхийлөгч МУМУяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр. Манлай уяачийн энэ хээр үрээ өмнө нь айрагдаж түрүүлээгүй битүү адуу юм байна.

 

Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд
Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо