Мэдээ мэдээлэл

Хамгийн азтай уяач Турк улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа

Монголын уяачдыг халуун дулаан баярт умбуулдаг уяачдын шинэ жилийн цэнгүүнийг Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2 дахь удаагаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Монголын уяачдыг  халуун дулаан баярт умбуулдаг  уяачдын шинэ жилийн цэнгүүнийг  Монголын  Морин Спорт Уяачдын Холбоо  2 дахь удаагаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 2011 оны шинэ жилд хөдөө орон нутгийн  салбар холбоод, гал уяаны төлөөлөл болсон  500 гаруй уяачид, хурдан морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн билээ.  2011 оны шинэ жилийн цэнгүүний  хамгийн азтай уяачийг шалгаруулах хонжворт сугалааг ММСУХолбоо  зохион байгууллаа. 500 гаруй уяачийн суудлын дугаарыг хонжворт сугалааны хайрцаганд хийж  Монголын анхны спортын мастер хурдан морины унаач  Батбаярын Мягмарсүрэнгээр  сугаллуулахад  27 номерийн ширээний 200 дахь дуугаарыг сугалав.

  Турк улсын Станбул хотод 2012 оны 7-р сарын 16-наас 20-ны хооронд болох Азийн морин уралдааны холбооны 34-р бага хуралд Монгол улсын төлөөлөгчөөр оролцох эрхийг  Говьсүмбэр аймгийн харьяат “Их салхин” гал уяаны  Б.Ганбат уяач хамгийн их азтанаар тодорлоо.   Б.Ганбат уяач маань Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсын наадамд хурдан хязаалангаа  15-т хурдлуулсан залуу уяач юм.  “Их салхин” гал уяаны уяач хурдан “Хилэн” хар азарганы эзэн Арилдийн Отгонбаяр  27 номерийн ширээг сонгож  6-н суудал худалдаж авсаны нэг нь Б.Ганбат уяачдад таарсан байжээ.  

Азийн морин уралдааны холбооны  бага хурлыг 3 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ бага хурлаар Ази тивийн морин уралдааны бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар гишүүн орнууд харилцан ярилцаж, хамтран шийддэг  олон улсын бага хурал юм. Манай улс 2010 онд Австралийн Сидней хотод болсон 33-р бага хуралд оролцож Азийн морин уралдааны холбооны гишүүн  орон болж байсан билээ.  Мөн ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн бүх уяачддаа  зориулж  ширээ болгонд сугалаа  явуулж азтангууд нь хазаар, хазаарын амгай хожлоо.   

МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН УНААЧ ХҮҮХДҮҮД” МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН УНААЧ ХҮҮХДҮҮД”
Уяач Адууны дэргэд, адууны салхинд төрж өсч, морин дэл дээр салхи цуулан давхиж монгол хүн жинхэнэ монгол хүн болон бойждог бөлгөө.