Мэдээ мэдээлэл

“Алтан морь” хүндэт шагналыг С.Сэргэлэн гардан авлаа.

Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж,

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон юм. Анхны “Алтан морь” шагналыг өнгөрсөн 2010 онд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд хүртээж байсан бол , 2011 оны  “Алтан морь” шагналыг Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж 8-н авто машинаар ивээн тэтгэж монголын уяачдад бодит хөрөнгө оруулалт хийсэн  Монхангай группийн ерөнхийлөгч Сэрээнэндагвын Сэргэлэнд олгохоор шийдвэрлэсэн байлаа. Энэ нэр хүндтэй шагналын эзэн С.Сэргэлэн цэнгүүний алтан тайзан дээр баяр бахдалаар дүүрэн байж хүндтэй шагналаа  Монгол Улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М. Энхболдоос гардан авсан юм. Танхим дүүрэн нүргэлсэн алга ташилтын дараа ёстой нүдээ олно гэгчээр эзнээ олсон шагнал боллоо гэж олон уяачид байртайгаар хүлээн авна билээ. ММСУХ-ны одоогийн удирдлага урьдах өмнөх түүхээ сэргээж ахмад үеийнхээ ажил үйлсийг үнэллээ гэсэн халуун сэтгэлийн үгс хүн бүрийн амнаас  гарч байлаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж алтаар шарсан дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ. “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал билээ.Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон юм. Анхны “Алтан морь” шагналыг өнгөрсөн 2010 онд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд хүртээж байсан бол , 2011 оны  “Алтан морь” шагналыг Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж 8-н авто машинаар ивээн тэтгэж монголын уяачдад бодит хөрөнгө оруулалт хийсэн  Монхангай группийн ерөнхийлөгч Сэрээнэндагвын Сэргэлэнд олгохоор шийдвэрлэсэн байлаа. Энэ нэр хүндтэй шагналын эзэн С.Сэргэлэн цэнгүүний алтан тайзан дээр баяр бахдалаар дүүрэн байж хүндтэй шагналаа  Монгол Улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М. Энхболдоос гардан авсан юм. Танхим дүүрэн нүргэлсэн алга ташилтын дараа ёстой нүдээ олно гэгчээр эзнээ олсон шагнал боллоо гэж олон уяачид байртайгаар хүлээн авна билээ. ММСУХ-ны одоогийн удирдлага урьдах өмнөх түүхээ сэргээж ахмад үеийнхээ ажил үйлсийг үнэллээ гэсэн халуун сэтгэлийн үгс хүн бүрийн амнаас  гарч байлаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж алтаар шарсан дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ. “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал билээ.


 

Кентаки Дерби 5 дугаар сарын 1 ний өдөр болно Америкийн Гурван Титмийн эхний уралдаан болох алдарт Кентаки Дерби 5 дугаар сарын 1 ний өдөр эхлэх гэж байна.
Галын хүрэн дууны клип Галын хүрэн дууны клип
Мөнххааны ”бураа” Пүрэвжав Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум бол Монголын хурдан морины цөм угшил нутаг юм.