Мэдээ мэдээлэл

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н их насны морь эрэмблэгдлээ

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойд айргийн гуравт хурдалж, Дорноговь аймагт болсон Зүүн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Баян-өнжүүл сумын уугуул Чойдогийн Батбадрахын “Ухаа” халзан морь 8 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 1-т эрэмблэгдэж байна.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойд айргийн гуравт хурдалж, Дорноговь аймагт болсон Зүүн бүсийн уралдааны түрүү  Төв аймгийн Баян-өнжүүл сумын уугуул Чойдогийн Батбадрахын “Ухаа” халзан морь 8 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 1-т эрэмблэгдэж байна.

“Дүнжингарав-2011”, “Булганхангай-2011” хаврын бүсийн уралдааны түрүү Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  Пүрэвийн Мэндбаярын хар морь 8 оноогоор  өндөр чансаатай 9-н их насны 2-т эрэмблэгдэж байна.

 “Тамирын хурд-2011”, “Молор-Эрдэнэ” уралдааны түрүү Булган аймгийн Могод сумын уугуул Нямсүрэнгийн Базаргарьдын  Хонгор морь 8 оноогоор өндөр чансаатай 9-н их насны морины 3-т эрэмблэгдэж байна.

 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын айргийн тав, “Тамирын хурд-2011” хангайн бүсийн уралдааны аман хүзүү Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумьяасүрэнгийн Ганхуягийн Бор  морь 7  оноогоор өндөр чансаатай 9-н их насны  5-т эрэмблэгдэж байна..

Говь-шанх” Төвийн бүсийн уралдааны түрүү, “Молор-Эрдэнэ” уралдааны айргийн гурав Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээгийн  Саарал  морь 7 оноогоор өндөр чансаатай 9-н их насны  6-д эрэмблэгдэж байна.

 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын түрүү Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Өнөрбаянгийн Хээр  морь 6 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 7-д эрэмблэгдэж байна.

 “Дүнжингарав-2011”, “Нүүрэнтэйн хурд-2011” хаврын бүсийн уралдааны айргийн гурав Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Хүрэн морь 6 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 8-д эрэмблэгдэж байна.

Дүнжингарав-2011”, “Нүүрэнтэйн хурд-2011” хаврын бүсийн уралдааны айргийн тавд тус тусхурдалсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Сайраасүрэнгийн Төмөр-Очирын Саарал морь 6 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 8-д эрэмблэгдэж байна. 
Тамирын хурд-2011” хангайн бүсийн айргийн дөрөв, Молор-Эрдэнэ уралдааны аман хүзүү Ховд аймгийн мөст сумын уугуул Буднямын Буяннэмэхийн хээр халзан морь 6 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 9-д эрэмблэгдэж байна.


 

Дамдин Янсан бурханы ном хуруулав ММСУХ, Дундговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөлтөй хамтарч ИДГАА ЧОЙНЗИЛЭН дацанд Дамдин Янсан бурханы ном хуруулав
2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ. 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.
НҮҮДЭЛЧНИЙ ТЭНГЭР Шүлэг: А.ЛХАГВА Хөгжим: Г.ТӨВШИНТӨР Дуучин: МУГЖ С.ЭРХЭМБАЯР