Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 116 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...

1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул,Шүхэртийн Лхамсүрэнгийн саарал үрээг уралдаанч хүү 9 настай Р.Буянжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Төв аймгийн Баян сумын уугуул, Энхболдын Анарын хонгор үрээг уралдаанч хүү 7 настай Б.Очирням аман хүзүүнд хурдлууллаа

3.Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, Ц.Чинбатын хамар цагаан хээр үрээг уралдаанч хүү 11 настай Г.Эрхэмнамдагбаяр унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул,  Монгол Улсын Алдарт Уяач Т.Галбадрахын хээр азаргыг уралдаанч хүү 9 настай М.Батцоож унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Ц.Мөнх-Оргилын зээрд үрээг уралдаанч хүү 11 настай Х.Содномдорж унаж айргийн тавд хурдлууллаа

6.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул,З.Батбаярын хул үрээг уралдаанч хүү 11 настай Ө.Эрдэнэбаатар унаж хурдлууллаа
7.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр үрээг уралдаанч хүү 9 настай М.Анхзориг унаж хурдлууллаа
8.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Ц.Цогтбаатарын хонгор үрээг уралдаанч  хүү 13 настай Э.Ган-Эрдэнэ унаж хурдлууллаа
9.Төв аймгийн Аргалант сумын уугуул, Д.Амгаланбаатарын халтар үрээг уралдаанч хүү 14 настай  Н.Амарбаясгалан унаж хурдлууллаа
10.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Б.Доржпүрэвийн хүрэн үрээг уралдаанч хүү 14 настай Э.Мягмардорж унаж хурдлууллаа

Төвийн бүсийн уралдааны их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө Монголын морин спорт, уяачдын холбоо төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон өнөөдөр эхэлсэн. Уралдаан яг одоо их насны морины уралдаанаар үргэлжилж байна.
“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан их насны уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Бат-Өлзийн Отгоннасангийн хээр морийг Д.Цэрэнтогтох хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙ “ГОВИЙН БҮСИЙН ХУРД 2016 “ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаатай хамтатган Өмнөговь аймгийн Цогццэций сум буюу алдарт Говь шанхын хурдны өлгий нутагт амжилттай зохион байгууллаа