Мэдээ мэдээлэл

"Алтан" азарга, "Мөнгөн" гүү, "Молор" унаганы эздийг шалгаруулах тухай

орилго: Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулж хурданы чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучныг шалгаруулан “Алтан" азарга, "Мөнгөн" гүү, "Молор" унаганы эздийг тодруулахад оршино. Зохион байгуулагч: Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Соёл, Спорт, Зан заншил, танин мэдэхүйн “Сүлд” телевизийн хамтарсан комисс шалгаруулн

Аймаг, нийслэлийн бүсчлэл:

- Төвийн бүс: Улаанбаатар, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон

- Зүүн бүс: Дорнод, Хэнтий, Сүхбаатар

- Баруун бүс: Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай

- Хангайн бүс: Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган

- Говийн бүс: Дундговь, Дорноговь, Өмнөговь

 Шагналын болзол:

  • Монголын Улсын хэмжээнд унаган адуугаа Төрийн их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд тухайн жилдээ олон удаа түрүүлгэж, айрагдуулан өвөг дээдсийн удам судар, нутаг орон, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан  адуучны гэр бүл, гал голомтод Монгол Улсын  "АЛТАН" азарга шагналыг олгоно. "АЛТАН" азарганы болзолд хамрагдаж байгаа адуу нь өөр хүнд зарагдсан, өөр хүний нэр дээр уралдсан  байж болох бөгөөд унаган эзний тамга, имтэй байна.

  • Төрийн их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд тухайн жилдээ үр төл нь хамгийн олон удаа түрүүлж, айрагдсан 
    өвөг дээдсийн удам судар, нутаг орон, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан гүүний эзэн адуучны гэр бүл, гал голомтод  Монгол Улсын  “Мөнгөн" гүү шагналыг олгоно.  “Мөнгөн" гүүний  болзолд хамрагдаж байгаа адуу нь өөр хүнд зарагдсан, өөр хүний нэр дээр уралдсан  байж болох бөгөөд унаган эзний тамга, имтэй байна.
  • Төрийн их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, бүсийн уралдаан, аймгийн наадамд  унаган адуу нь олон удаа түрүүлж, айрагдсан адуучны гэр бүл, гал голомтод Монгол Улсын “Молор” унага  шагналыг олгоно. “Молор” унаганы  болзолд хамрагдаж байгаа адуу нь өөр хүнд зарагдсан, өөр хүний нэр дээр уралдсан  байж болох бөгөөд унаган эзний тамга, имтэй байна.

 

"Унаган хар" морины дууны клип "Унаган хар" морины дууны клип
Наадамчин олон Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээлээ Наадамчин олны хамгийн ихээр сонирхон үздэг, тоосонд нь дарагдвал тэр жилдээ хийморьтой явдаг гэж бэлгэддэг Соёолон насны морьдын уралдаанд
ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны товыг албан ёсоор баталлаа Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.