Мэдээ мэдээлэл

20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов

Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.

Шинэ Зеланд улсад зөвхөн цэвэр цусны Англи адуу уралддаг тул мянган доллароос 1 сая долларын үнэтэй адуутай гэж байсан. Шинэ Зеландынхаа  морин тойруулгад бооцоо тавьж 1 сая 500,000 доллар хожиж байсан энэ азтай эр  уяандаа дүүхэлзэн үүрсэж, өвлийн жаврыг сөрөх  Монгол адууг хараад  нүднийхэн гал бадарч хүйтэн жаврыг ажралгүй удаан зогсож адуу сонирхсон юм. Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүү уяач ирэх хаврын уралдаанд уралдах хурдан хүлэг морьдоо үзүүлж морьдынхоо удам угшлийг танилцуулж, Азийн морин уралдааны холбооноос анх удаа манайд зочилсон  танд унаган адуугаа бэлэглэж байна гээд хурдан хүлэг морины суран жолоог дэлгэн барилаа. Д.Даваахүү уяач таны энэ хүрэн морь 8-н настай морь. Хаврын  уралдаанд уяж уралдуулна гэв. Ноён Гай Сержант  танд баярлалаа. Би монгол оронд ажиллах энэ хугацаандаа Монголын нэртэй уяач Дууяа/Ц.Дуламсүрэн/ та хоёроос адуу бэлгэнд авлаа. та бүгдэд их баярлалаа гэв. 
6-н жил дараалан улсын наадамд азарга түрүүлгэж, тасралтгүй 25-н жил улсын наадамд уясан морьдоо түрүүлгэж айрагдуулсан удмын уяач Д.Даваахүү уяачийн амжилтыг сонсон Ноён Гай Сержант  олон зууны түүхтэй монгол наадмыг хүндэтгэн биширч хүлээн авсан юм. Танай сайхан оронд зун ирж Монголын үндэсний хурдан морины уралдааныг үзэж сонирхоноо. Бас миний морьд ч Монгол наадамд уралдах юм байна гээд та бүгдийн зочломтгой, найрсаг  сайхан занг би мартахгүй гэлээ.

ММСУХ - Азийн Морин Уралдааны Холбооны гишүүн орон боллоо Гишүүн орнуудад зохион байгуулдаг үндэсний  болон бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаар харилцан ойлголт авч,  дэмжих
“Уралдаанч хүүхэд-2014” сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.
МАНАЙ УЯАЧДЫН ХОЛБОО АЛЬ НЭГ НАМ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ БИШ НИЙТ УЯАЧДЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАСААР ИРСЭН ГАЛЫН БАТТӨМӨР:ММСУХ-г санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын алдарт уяач Галын Баттөмөртэй холбооны хөгжил дэвшлийн талаар ярилцлаа.