Мэдээ мэдээлэл

Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, ноён Гай Сержантыг ажлын өрөөндөө хүлээн авч уулзав

Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын морины холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ноён Гай Сержанттай уулзаж Ази болон Олон улсын морины бодлого, Монголын үндэсний хурдан морины бодлого үйл ажиллагаа, уяачдын талаар харилцан ярилцлаа.

Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд: манай улс албан ёсны 50-60 мянган уяач, дэмжигчидтэй. Хурдан морийг сонирхдоггүй Монгол хүн гэж  байдаггүй.Тийм ч учраас манай ард түмнийг Морьтон Монголчууд гэдэг.
Улсын баяр наадмын өдрүүдэд Монгол улсын хэмжээнд 30 орчим мянган морь уралддаг. 2011 он бол Монголчуудын хувьд түүхэн жил байлаа. Манай эрийн гурван наадмыг НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО дэлхийн соёлын биет бус өв соёлоор бүртгэлээ. 7-н наснаасаа хурдан морийг унаж уралдаад 15,16 нас хүрээд хурдан моринд томдсон морь унах олон жилийн туршлагатай хүүхдүүдийг “Жокей”-гээр бэлтгэж олон улсын түвшинд гаргах, олон улсын түвшинд ажиллах хурдан морины зүтгэлтнүүдийг бэлтгэх зэрэг ажилд Азийн морин уралдааны холбооныхон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол орон маань өвлийн хүйтэн сэрүүний улиралтай ч Монгол хүний халуун дулаан сэтгэлээр таныг тавтай сайхан байлгах болноо.
Гай Сержант: Монголчууд та бүхэн тэр дундаа Монголын Морин Спорт Уяачдын холбоонй та бүхэн асар богино хугацаанд олон улсын түвшинд амжилттай сайн ажиллаж чадаж байна гэдгээ хийсэн ажлынхаа үр дүнгээр харуулж байна. 1 жил гаруйханы өмнө Морьтон Монголчууд та бүхэн Азийн морин уралдааны холбооны гишүүн болж байсныг санаж байна. Тэгтэл та бүхэн өнөөдөр Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болох бэлтгэлээ бүрэн хангаж ажиллаж чадаж байна. 2012 оны 7-р сард Туркийн Анкара хотод болох Азийн морин уралдааны 34-р бага хурлаар Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болох ажлыг хангах зорилгоор би энд ажиллаж байна. Мөн Монголчууд та бүхэн 3 сая шахам адуутай. Нэгэн цагт дэлхийн талыг туулж байсан тэр монгол адууг дэлхийн адууны үүлдэрт бүртгүүлэх энэ ажлыг Азийн морин уралдааны холбооны анхаарлдаа авч ажиллаж байгаа. Монгол орон бол адууны орон, монгол хүн бүхэн адуугаа дээдэлж олон мянган уяачдыг эгнээндээ багтаасан уяачдын холбоогоо Шадар сайд хүн тэргүүлж байдаг гээд олон давуу тал та бүгдэд байгаад Азийн морин уралдааны холбооны удирдлага бид баяртай байна. Монгол уяачдыг хурдан адуууг таниж мэдэхдээ сайн гэдгийг сонсож байсан. Тэгэхлээр тун удахгүй дэлхийн морины хорхойтнууд хуран цугларсан, Монгол уяачдын эрдэм чадлаа гайхуулсан морин тойруулгын уралдаантай болно гэдэгт гүн итгэж байна. Азийн морин уралдааны холбооны дэд Ерөнхийлөгч миний биеийг хүлээн авч уулзсан танд их баярлалаа. танд амжилт хүсье.

Түрүү их насыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа Түрүү магнайд хурдалсан Т.Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатд нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өглөө. 
Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд