Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадам хязаалан насны морьдын уралдаан

Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж газар газрын 269 алтан туурт тоосоо өргөснөөс:

1. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Бэчээрийн Далайгийн халтар түрүүлж тод магнай торгон жолоо өргүүлэв

2. Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Дуламсүрэнгийн Одгэрэлийн Буган хүрэн хурдлав. Энэхүү хурдан үрээ өнгөрсөн жил Өвгөн ноёны нэрэмжит Зүүн бүсийн уралдаанд айргийн тавд давхиж байсан билээ. 

3. Ховд аймгийн Дарви сумын Монгол улсын манлай уяач Батчулууны Мөнхтөрийн хээр буурал. Энэ үрээ бол манлай уяач Мөнхтөрийн шүдлэн, хязаалан, соёолон насандаа төрийн наадамд айрагдсан хурдан хар бор морийнх нь төрсөн дүү нь юм. 

4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Санжаагийн Ганболдын хонгор.

5. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Мөрнэрэнгийн Энхбатын цавьдар

6. Завхан аймгийн Яруу сумын уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хул

7. Улаанбаатар хотын уяач Ч.Хишигбаатарын хул

8. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Бат-Очирийн Саранхүүгийн бор

9. Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач Жамъянгийн Баярсайханы хүрэн. Хүрэн үрээ нь даагандаа Дорнодын зүүн бүсд айргийн тавд хурдалж, өнгөрсөн жил Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн хурдан хүлэг билээ.

10. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач, МУ-ын даян аварга Агваансамдангийн Сүхбатын дүүрэн хэмээх хул үрээ тус тус 1-10-д хурдалж хурсан олноо баясгалаа.

 

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.