Мэдээ мэдээлэл

Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.

Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны удирдлага гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх, хүүхдийн амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих эрхийг  хамгаалах, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх зэрэг ерөнхий зарчмуудыг санамж бичигт тусгасан байна. 1989 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан билээ. Монгол улс уг конвенцид 1990 онд нэгдэн орж, хүлээн зөвшөөрсөн дэлхийн 5 дахь орон юм.   Хурдан морь унаач хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалах хэрэгсэлийн стандартыг батлуулах, Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудлаар төрийн, ТББ, олон нийт, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хурдан морины уралдааны асуудлаар гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг уяач, морины эзэд, унаач хүүхэд, тэдний эцэг эхэд  хэвшүүлэх ажлыг зохион байгуулах,    Хурдан морины уралдааны замын стандартыг батлуулж, аюулгүй байдлыг хангах,  

           Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эцэг эхийн зөвшөөрөл авах, төрсний гэрчилгээтэй бүртгэх, хүүхдийн насыг баримтлах, уралдааны зам болон бусад бэлтгэл зохион байгуулалтыг хангахад уралдааныг зохион байгуулагч талуудтай хамтран ажиллах зэрэг заалтуудыг хамтран хэрэгжүүлхээр Хүүхдийн төлөө газар Монголын морин Спорт Уяачдын Холбоо санамж бичигт гарын үсэг зурж хамтийн ажиллагааныхаа эхлэлийг тавьлаа.

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан хязаалан насны албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү 10 настай С.Батхүү унаж түрүүлгэлээ
Өвөрхангай аймагт ММСУХ-ны уяачдын зөвлөлгөөн болов. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2011 оны 11-р сарын 13-ны өдөр уяачдын зөвлөлгөөн зохион байгууллаа.
Үндэсний спортын анхдугаар чуулганд ММСУХолбоо оролцож байна ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан үг хэллээ