Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө

Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12 өдрийн 2 дугаар тогтоолоор шийдсэн 2011 оны анхны “Дүнжингарав-2011” уралдаанд 720 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө

Төвийн бүсийн хаврын“Дүнжингарав-2011” уралдаан хоёрдугаар сарын 27-ны ням гаригт Төв аймгийн Зуунмод хотноо боллоо. Амралтын энэ өдөр “Дүнжингарав” уралдааныг үзэхээр нийслэлийнхэн тэр чигээрээ нүүгээд ирэв үү гэсэн сэтгэгдэл төрөхөөр олон хүн цугласан байв. Морьтон монголчууд, тэр тусмаа хот газрынхан хурдан морины уралдааныг ийнхүү шимтэн үзэж байгаа нь уламжлалт өв соёл, ёс заншлаа улам бүр дээдэлдэг болсны тод жишээ юм.

ММСУХ-ноос зохион байгуулдаг уламжлалт энэ уралдаанд 16 аймгийн 800 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө. Газар газрын уяачдын хүсэн хүлээдэг энэ уралдаанд 220 шахам азарга уралдснаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн халтар азарга  тасархай хол түрүүллээ. Энэ хурдан хүлэг өнгөрсөн зун хязаалан насандаа Үндэсний их баяр наадам, Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд тус тус түрүүлж, тод магнай болсон билээ.

“Дүнжингарав-2011” уралдаанд эхний аравт орсон морьдын цувааг дор нийтэлж байна. Үүнд:

Азарга: /230 азарга уралдснаас/

  1. Х.Бат-Эрдэнэ    Говь-Алтай       Шарга сум       Халтар
  2. Г.Батхүү           Өвөрхангай       Хужирт             Соёмбо зээрд
  3. Б.Сүхбаатар      Төв                   Сэргэлэн           Улаан хээр
  4. С.Төмөр-Очир   Сүхбаатар         Түмэнцогт         Хээр
  5. Б.Ганбат           Улаанбаатар     “Урьхан санаа” ХХК       Ухаа
  6. Д.Цэрэнжигмэд Говь-Алтай       Баян уул           Зээрд
  7. П.Амар             Орхон               Баян-Өндөр      Саарал
  8. Д.Мөнхцог         Төв                   Баян сум           Зээрд
  9. Ч.Пэрэнлэй       Өвөрхангай       Бүрд                 Хар
  10. Болдбаатар       Сэлэнгэ             Зүүнхараа         хөөрхөн зээрд

Их нас: /274 морь уралдснаас/

  1. П.Мэндбаяр      Булган              Гурванбулаг     Хар
  2. Ч.Гансүх           Сүхбаатар         Дарьганга         Зээрд
  3. Д.Бат-Эрдэнэ    Өмнөговь          Цогтцэций         Сартай хүрэн
  4. Ц.Цэнгэл           Булган              Могод               Зээрд халзан
  5. С.Төмөр-Очир   Сүхбаатар         Түмэнцогт         Саарал
  6. Дүйнхэржав      Говь-Алтай       Дарви               Хүрэн
  7. Ц.Бат-Энх         Хөвсгөл            Их уул              Хар
  8. Г.Батхүү           Өвөрхангай       Хужирт             Соёмбо хонгор
  9. Ц.Бат-Энх         Хөвсгөл            Их уул              Алаг
  10. Х.Цогтсайхан    Төв                   Баян сум           Зээрд

Соёолон: /168 соёолон уралдснаас/

  1. Ц.Батсайхан      Төв                   Батсүмбэр         Хонгор
  2. Д.Пүрэвдорж    Макс групп       Баян Уул          Зээрд
  3. М.Энхсайхан     Төв                   Баянцагаан       Хээр
  4. Г.Тэмүүлэн       Архангай           Их тамир           Хүрэн халзан
  5. Д.Баяраа          Завхан              Дөрвөлжин       Хонгор халзан
  6. Д.Батмөнх         Сүхбаатар         Дарьганга         Буган хээр
  7. Н.Ижилбаяр      Өвөрхангай       Өлзийт              Хар бор
  8. Г.Дашзэвгэ       Төв                   Баяндэлгэр       Зээрд халзан
  9. Х.Цогтсайхан    Төв                   Баян сум           Хүрэн
  10. С.Пэрэнлэй       Төв                   Лүн                  Хар
Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 Их нас 2014 оны өндөр чансаатай 9 их насны морьд
УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ММСУХ –ны “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд